
Сүүлийн жилүүдэд Монголд махны үнэ тогтмол өсөж, өвөл, хаврын улиралд бүр ч нэмэгдэж олны бухимдлыг төрүүлэх боллоо. Асуудал өнөөдөр ч гэнэт бий болчихоогүй. Нэг нам, нэг засгийн газрын үед ч үүсээгүй. Монгол Улс 60 гаруй сая толгой малтай ч эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн мал аж ахуйтай, жилийн дөрвөн улиралд хот, суурингийн том зах зээлд тогтвортой шинэ мах нийлүүлж чаддаггүй. Зөвхөн зун, намартаа мал тарга хүч авсан үед нь бөөнөөр нь нядалж, зах зээлд хямд нийлүүлдэг. Багахан хэсгийг зоорилж, нөөцөлж хавар хүртэл борлуулдаг. Энэ нь өвөл хавартаа махны хомсдол үүсэх үнэ нэмэгдэх үндсэн нөхцөлийг бүрэлдүүлдэг. Зарим ган, зудтай жилүүдэд мал хорогдож, махны нийлүүлэлт багасаж үнэ нь тэнгэрт хаддаг. Өвөл махны үнэ өсөхөд бид малчдаа, мах нөөцлөөгүй гэх төрийнхнөө буруутгадаг. Гэвч асуудал малчдад биш, тогтолцоондоо байна. Эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн мал аж ахуйтай Монгол орны хувьд хүнсний хангамжаа сайжруулах хүрээнд мал аж ахуйн тогтолцоогоо өөрчлөх хагас эрчимжсэн мал аж ахуй руу орох шаардлагатай байна.Махны нийлүүлэлтээ зөвхөн улирал, цаг агаарт даатгалгүй тэжээлийн үйлдвэрлэл, эрчимжсэн бордлогын аж ахуй, хадгалалт, боловсруулалт, тээврийн нэгдсэн тогтолцоогоор жилийн дөрвөн улиралд зах зээлээ тогтвортой хангадаг болох шаардлагатай байна.Үүний тулд:• Тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх• Малчид малаа бордох тэжээж жилийн дөрвөн улиралд мах нийлүүлэх бололцоог хангах. • Махны нөөц бүрдүүлэх• Махны үйлдвэр, мал нядалгаа, хөргөлтийн сүлжээг өргөжүүлэх• Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэхӨнөөдөр бидэнд дутагдаж байгаа зүйл нь малчдаа дэмжих, мал аж ахуй бүтээгдэхүүний сүлжээг хөгжүүлэх, тогтворжуулах жилийн дөрвөн улиралд иргэдээ тогтвортой, боломжийн үнэтэй махаар хангах тогтолцоо юм. Иймд ЗГ, ХХААХҮЯ хадөө аж ахуйн бодлого, тогтолцоондоо анхаарах цаг болжээ.
Цааш унших
2026.06.19

2026.06.18

2026.06.17

2026.06.17

2026.06.17

2026.06.17









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.