51-263645
User Image

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат нараас Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.Усны тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд шинэчилсэн найруулга хийгээгүй бөгөөд бусад хууль тогтоомжийг дагалдуулан нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар үзэл баримтлал алдагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Улсын Их Хурлын 16 гишүүнээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд хуулийн төслийг боловсруулсан бөгөөд нийт 70 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа.Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монголчууд эртнээс усаа чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн уламжлалтайг дурдаад, говийн бүсийн гишүүдээс чухал хуулийн төслийг санаачилсанд талархлаа илэрхийлэв. Усны нөөц бүрдүүлэх, гол усаа сэргээх, ундны усаа цэвэршүүлэх чиглэлд Улсын Их Хурлын гишүүний хувьд анхаарал хандуулж, өнгөрсөн хугацаанд “Нэг сум-нэг нуур” гэсэн бодлого дэвшүүлэн ажилласны үр дүнд хоёр нуурыг сэргээсэн гэдгээ онцолж байлаа. Мөн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад Улсын Их Хурлын даргын зүгээс онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.Хуулийн төсөлд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол, хомстолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулах чиглэлийг баримталжээ. Ус ашиглах шийдвэрт нөөцийн хэмжээ, чанар, нөхөн сэргэх боломж, экосистемийн хэрэгцээг харгалзаж, хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавих зарчмыг тусгасан аж. Төсөлд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах зохицуулалтыг тусгасан байна.Хуулийн төсөл батлагдсанаар ус ашиглах шийдвэр нөөцийн боломж, экологийн шаардлагад нийцэх, хамгаалалтын дэглэм тодорхой болох, мэдээлэлд тулгуурласан хяналт сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэнээр хариуцлагатай хэрэглээ, усны нөөцийн тогтвортой хамгаалалт, усны аюулгүй байдлыг хангахад ахиц гарна гэж төсөл санаачлагчид үзжээ .

Цааш унших

Санаачилсан хууль

20

Нэмэлт өөрчлөлт (Мөнхбаясгалан 2026,10)

ӨРГӨН БАРЬСАН:2026-10-23

Усны тухай

Нэмэлт өөрчлөлт (Соронзонболд 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-20

Газрын тосны тухай хууль

Бие даасан хууль (Эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-28

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-26

Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-23

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч-д нэмэлт оруулах тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-01

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргахтай холбоотой )

ӨРГӨН БАРЬСАН:2024-01-11

Өрийн удирдлагын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой заалт)

ӨРГӨН БАРЬСАН:2023-06-20

Газрын тухай

Нэмэлт өөрчлөлт (Нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчил арилгах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-06

Чөлөөт бүсийн тухай хууль

Тогтоолын төсөл (92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих)

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-26

Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл болон АТГ-ын дэд даргыг томилох тухай )

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-02

Авлигын эсрэг хууль

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-11-11

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2019-06-06

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-09-28

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2018-05-24

Эрүүгийн хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-28

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-26

Зөвлөлдөх санал асуулгын тухай

Нэмэлт өөрчлөлт (Арваннэгдүгээр сарын 26-ныг амралтын өдөр болгох тухай )

ӨРГӨН БАРЬСАН:2016-11-16

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

Content image
Борхүү
Дэлгэрсайхан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Зам тээврийн сайд
Сонгогдсон тойрог
  • Говьсүмбэр, Дорноговь,Дундговь, Өмнөговь

шинэ мэдээ

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.