Үйл явдал2 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Өнөөдөр /2026.11.02/ УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороодтой хамтран зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
Тэрбээр "Төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг нь зөвхөн хувь хүний сахилга, харилцааны асуудал биш. Энэ бол төрийн үйлчилгээний чанар, шударга байдал, хариуцлага, иргэдийн төрд итгэх итгэлийг тодорхойлох чухал үнэт зүйл юм.
2023 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хууль батлагдсанаар улсын хэмжээнд Ёс зүйн хороо, байгууллагуудын дэргэдэх 3000 гаруй Ёс зүйн дэд хороо байгуулагдаж, 12,800 гаруй төрийн албан хаагч ёс зүйн чиглэлээр ажиллаж байна. Энэ нь төрийн албанд ёс зүйн бие даасан тогтолцоо бүрдэж буйн илрэл юм.

Гэвч хуулийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд цаашид анхаарах асуудал олон байна.
Тиймээс төрийн байгууллагын ёс зүй, шударга байдал, хариуцлагыг бодитой үнэлэх ёс зүйн индекс нэвтрүүлэх, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх, удирдах албан тушаалтны ёс зүйн манлайллыг нэмэгдүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Улсын Их Хурлын даргын 2026 оны 231 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна" гэв.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр хуулийн хэрэгжилтэд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, амьдралд хэрэгжихүйц санал, шийдэл боловсруулах нь чухал юм.
Ёс зүйтэй, хариуцлагатай төрийн алба бол иргэдийн төрд итгэх итгэлийн үндэс юм.