#Тойрог1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Дархан-Уул аймаг төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, хүнсний хангамжид дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа, гангийн үйлдвэрлэлийн явцтай танилцав. Тус үйлдвэр 2024–2026 онд Үндэсний баялгийн санд 83 тэрбум төгрөг, улсын болон орон нутгийн төсөвт 439.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Түүнчлэн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан “Дархан Минж” ХХК-ийн “Mon-Gelat” желатины үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Тус үйлдвэр нь жилд 300 мянган ширхэг үхрийн арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд орон нутагт 60 орчим ажлын байр бий болгож байна.

