51-261333
munkhbaatar@parliament.mn
User Image

Л.Мөнхбаатар: Гайхамшигт Жаргант голыг үзэхээр сүүлийн нэг сарын хугацаанд 7750 аялагч Ренчинлхүмбэ суманд зочиллоо

Өнгөрсөн онд Монгол Улс нийт 854 мянга 235 жуулчин хүлээн авсан байна. Ингэснээр Монгол улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээрээ дэлхийд эхний 20-д багтах улсын нэг болж чаджээ. Гэхдээ зөвхөн зуны гурван сард л жуулчны идэвхтэй улирал байдаг. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хамгийн чухал болоод байна. Тиймээс  Монгол Улсын Засгийн газраас “Аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглабар болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө” гаргасан. Энэ онд аялал жуулчлалыг дэмжих нийт 140 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд спортын 14, соёл, аялал жуулчлалын 99, олон улсын хурал, үзэсгэлэнгийн 27 үйл ажиллагаа багтаж байна. Аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баяраас гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн үзэсгэлэнт тогтоц олон бий. Үүний нэг нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 2,2 км-т байдаг Жаргант гол юм. Өвөлдөө Дархадын хотгорт хасах 25-41 градус хүртэл хүйтэрдэг ч, Жаргант гол энэ хүйтэнд хөлдөхгүй, харзлан урсдаг байгалийн гайхамшигт тогтоцтой. Байгаль эхийн бүтээсэн энэ гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой хугацаа нь 12 дугаар сарын 10-аас 1 дүгээр сарын сүүл хүртэл богинохон хугацаанд үргэлжилдэг.  Тиймээс энэхүү гайхамшгийг үзэхээр, идэр есийн хүйтэнд Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчдын цуваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тухайлбал 2025 оны 12 сарын 10-25 хүртэлх хагас сарын хугацаанд 750 орчим хүн 150 машин зорьж ирсэн бол, 12 дугаар сарын 25-аас эхлэн өдөрт дунджаар 35-40 машин 250-300 аялагч иржээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 1 сарын хугацаанд Жаргант голыг үзэхээр 7000 гаруй жуулчин энэ нутгийг зорьжээ. Ингэж өвөл аялагчид  Ренчинлхүмбэ суманд олноор ирдэг болсноор зочлох үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл зэрэг олон салбарт эерэг үзүүлэлт гарч, Аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж эхэлснийг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг харгалзан 2026 онд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын 11 эвент төлөвлөгдсөнөөс, 5 эвентийг өвлийн улиралд зохион байгуулахаар болсон.  Тодруулбал: 2026.02.27-02.28 өдөр “Цаа цасны баяр” Цагааннуур суманд, 2026.03.02-03.04 өдөр “Хөх сувд” мөсний баяр Хатгал тосгонд, 2026.03.13-03.16 өдөр “Хөвсгөл цом” спорт загасчлалын тэмцээн Ханх суманд, Радианы цом спорт загасчлалын тэмцээн 2026.03.27-03.30-ны өдөр Ханх суманд болохоор төлөвлөгдөөд байна. Зөвхөн дотоодын аялагчдаас гадна гадаадын жуулчдыг татаж, өвлийн цагт ч зунаас ялгаагүй тоогоор жуулчин хүлээн авах боломжийг нэмэгдүүлснээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгжүүд, иргэдийн орлого нэмэгдэж, хөдөө орон нутагт тогтмол ажлын байр бий болж, айл өрхүүдийн орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Цааш унших

Санаачилсан хууль

35

Нэмэлт өөрчлөлт (19 сайд)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-20

Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тухай

Бие даасан хууль (Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг сунгах)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох )

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-08

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

Шинэчилсэн найруулга (УИХ-аас гаргасан шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож, хэлэлцдэг байнгын шинжтэй механизмыг бий болгоно)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-05

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай

Шинэчилсэн найруулга (126 гишүүнтэй УИХ-ын дэг)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-05

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Шинэчилсэн найруулга (126 гишүүнтэй УИХ-ын бүтэц)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-05

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Газартай холбоотой зөрчилтэй заалтыг хасах )

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-02

Хөрөнгө оруулалтын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Сонгуулийн тогтолцоо холимог 126 гишүүн)

ӨРГӨН БАРЬСАН:2023-04-05

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (даатгалын баталгаа гаргах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-11-17

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Нэмэлт өөрчлөлт (Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2022-08-24

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-06-29

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай

Шинэчилсэн найруулга (Төрийн оролцоогүй, ашгийн бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-27

Жолоочийн даатгалын хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-07-02

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай

Нэмэлт өөрчлөлт (Улс төрийн албан хаагчдад шалгуур тогтоох )

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-21

Төрийн албаны тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-19

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-08-20

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-08-20

Банкны тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-05-13

Хувийн тэтгэврийн тухай хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-04-23

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай

Нэмэлт өөрчлөлт (24 гишүүн мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах)

ӨРГӨН БАРЬСАН:2019-10-11

Эрүүгийн хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-10-02

Итгэлийн зээл олгох тухай

Шинэчилсэн найруулга (Шинэчилсэн найруулга)

ӨРГӨН БАРЬСАН:2019-09-26

Хоршооны тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-07-02

Актив удирдлагын компанийн тухай

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2019-06-06

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Нэмэлт өөрчлөлт (ОУ-ын парламентын жишигт нийцүүлэх /Х.Нямбаатар/)

ӨРГӨН БАРЬСАН:2019-05-15

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-04-24

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-10-05

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-09-19

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-06-15

Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

Нэмэлт өөрчлөлт ( Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болгоно)

ӨРГӨН БАРЬСАН:2018-06-11

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2018-05-24

Эрүүгийн хууль

Content image
Лхагва
Мөнхбаатар

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Булган, Орхон, Хөвсгөл

Шинэ мэдээ

news

Монгол Улсын төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа

2025.12.191 мин унших
news

“Чимид опен” шатрын тэмцээнийг 5 дахь удаагаа зохион байгуулж байна

2025.12.021 мин унших
news

“ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЛБАРТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ БОДЛОГО”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025.10.192 мин унших
news

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН САНХҮҮЧИД ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025.10.131 мин унших
news

Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд үүссэн “Оюутолгой“ ХХК-ийн нэхэмжлэлтэй МУ-ын ЗГ-т холбогдох Арбитрын маргааны явцын талаарх мэдээллийг сонсжээ

2025.10.081 мин унших
news

НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХТЭЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2025.10.082 мин унших
news

Л.Мөнхбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн үйлд би саад болсон байх. Эр хүн шиг эргээд уулзах нүүртэй байх хэрэгтэй

2025.10.071 мин унших
news

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

2025.10.062 мин унших