Онцлох мэдээ1 мин унших
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, хамт олонд талархал илэрхийллээ

2026.04.01-02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөө”-ний үеэр төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг ил тод, шуурхай болгоход үнэтэй хувь нэмэр оруулан “ЭМНЭЛГИЙН ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ 18000119” цахим технологийн дэвшлийг орон нутагт Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, хамт олон бүрэн нэвтрүүлж байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Эрүүл Мэндийн Яамнаас Д.Бямбасүрэн захиралтай Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг манлайлан цахим шийдлийг анхлан нэвтрүүлж, эмнэлгийн дараалал, хүлээгдлийг бодитойгоор бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлж байгааг үнэлэн “ТАЛАРХАЛ” гардуулав.
Цаг товлолт үйлчилгээгээр үйлчлүүлж, хамтран ажиллаж байгаа хонгор нутгийн иргэддээ болон эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсаддаа талархал илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа