facebooktwitter
51-262346
User Image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааг 2024 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.Хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.Мөн айлчлалын хүрээнд “Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулж байгаа нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.

Цааш унших

Санаачилсан хууль

10

Бие даасан хууль (2026.04)

ӨРГӨН БАРЬСАН:2026-04-30

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (Сонсголтой холбоотой)

ӨРГӨН БАРЬСАН:2026-04-29

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай

Нэмэлт өөрчлөлт (2025)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-27

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бадамсүрэн-санал хураах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-13

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (мөнгө санхүү)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-25

Улс төрийн намын тухай

Нэмэлт өөрчлөлт (Ойн баяр наадмыг хамтатгах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-23

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (Байнгын хороодыг нэгтгэж, гишүүдийн тоог нэмэх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-19

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-02

Хот байгуулалтын тухай

Бие даасан хууль (Шинээр өргөн барьсан)

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-31

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-19

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай

Тайлан сэтгүүл - 2025

Content image
Жуков
Алдаржавхлан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Сонгогдсон тойрог
  • Хан-Уул дүүрэг

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.