facebook
51-262734
User Image

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар өнөөдөр /2026.09.11/ Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.Эрдэс баялаг, ус, ой, амьтан, ургамлын нөөц ашиглалттай холбоотой мэдээлэл, тайланг нэгтгэн, ил тод болгох шаардлагатай байгаа тул байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн цахим портал, тайлагналын журам, олон талт хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд уг төслийг чиглүүлэн боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэв.Мөн тэрбээр, байгалийн нөөцийг ашиглахад иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилготой энэхүү анхдагч хуулийн төслийг дагалдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай зэрэг нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан гэв.Төсөл дэх зохицуулалтын хүрээнд мэдээлэл, тайлан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй үнэн зөв, бүрэн, харилцан уялдаатай, нэгдмэл байх, нөгөөтээгүүр, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй байх зарчмыг тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцолж байлаа.Таван бүлэг, 22 зүйлтэй уг хуулийн төслийн гол шинэчлэл нь байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн портал нь тайлан, мэдээллийг цахимаар хүлээн авах, бүртгэх, хадгалах, боловсруулах, шалгах, нийтлэх, мэдээлэл солилцох зориулалттай цахим систем байх зохицуулалтыг тусгасанд оршиж байгаа аж. Ингэхдээ портал нь байгалийн нөөцийн, зөвшөөрлийн, шилэн дансны, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, татварын болон бусад холбогдох мэдээллийн сантай холбогдож, нэг цонхоор мэдээлэл хүлээн авах, цахим хэлбэрээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.Мөн төсөлд мэдээллийн нууц, гэрээний ил тод байдлыг тусгайлан зохицуулжээ. Байгалийн нөөц ашиглалтын улмаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, бохирдол, доройтол, осол, нөхөн сэргээлт, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого, төрийн болон орон нутгийн өмчит этгээдэд төлсөн төлбөр, ногдол ашиг, хандив, тусламж, дэмжлэгийн мэдээллийг байгууллагын нууцад хамааруулахгүй байхаар тусгажээ. Улмаар гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн порталд бүтнээр нь ил тод байршуулах юм байна.Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, гэрээ, зөвшөөрөл, төлбөр, татвар, орлого, эцсийн өмчлөгч, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт, орон нутгийн гэрээ, хандив, дэмжлэгийн мэдээлэл харилцан уялдаатай, олон нийтэд хүртээмжтэй болно.Ингэснээр иргэний мэдэх эрх, олон нийтийн хяналт, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, сайн засаглал, байгаль орчны хариуцлагын итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах аж.

Цааш унших

Санаачилсан хууль

16

Бие даасан хууль (Уянга 2026,09)

ӨРГӨН БАРЬСАН:2026-09-10

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай

Бие даасан хууль (Энхцэцэг 2026,07)

ӨРГӨН БАРЬСАН:2026-07-06

Дулаан хангамжийн тухай

Шинэчилсэн найруулга (Сайнзориг 2026,07)

ӨРГӨН БАРЬСАН:2026-07-01

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Нэмэлт өөрчлөлт (Ариунзаяа 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-30

Статистикийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Тэмүүжин 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-28

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Тэмүүжин 2026.06.29)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-28

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Золжаргал 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-16

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Нэмэлт өөрчлөлт (Тэмүүлэн 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-10

Төсвийн тогтвортой байдлын тухай

Шинэчилсэн найруулга (Бат-Эрдэнэ 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-04

Ойн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Энхцэцэг 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-26

Монгол Улсын Их Хурлын тухай

Тогтоолын төсөл (төсвийн хөрөнгө оруулалт)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-11

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Бие даасан хууль (2025)

ӨРГӨН БАРЬСАН:2025-12-17

Нийгмийн ажлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бадамсүрэн-санал хураах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-13

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-25

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (ийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-30

Эрүүгийн хууль

Content image
Баатаржав
Мөнхсоёл

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • ХҮН намын гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: ХҮН нам

Шинэ мэдээ

news

Б.Мөнхсоёл: Төрийн өмчит компаниудаас төвлөрүүлэх нэг удаагийн шинжтэй орлогын эх үүсвэрээр урсгал зардлыг санхүүжүүлэх нь хэр зөв вэ?

2026.09.151 мин унших
news

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.09.142 мин унших
news

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөлд

2026.09.111 мин унших
news

Анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлнө

2026.09.091 мин унших
news

Б.Мөнхсоёл: Олон жил яригдаж буй төсөвтэй холбоотой асуудлыг хариуцлага, сахилга батаа чангатгахгүйтэйгээр засах боломжгүй!

2026.09.072 мин унших
news

Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй

2026.09.0711 мин унших
news

ХҮН намын зөвлөлөөс мэдээлэл хийж байна

2026.09.071 мин унших
news

Б.Мөнхсоёл: Төсвийн бодлого тэлэх чиглэлтэй байгаа нь эрсдэл дагуулж байна!

2026.09.042 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.