
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар нийт гишүүдийн 69.3%-ийн саналаар дэмжиж баталлаа. Энэхүү хэлэлцээр нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж буй 8 дахь улсын хэлэлцээр болж байна.Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлыг авснаас хойш Бүгд Найрамдах Казахстан улс болон Бүгд Найрамдах Австри Улстай хийсэн нийт хоёр хэлэлцээрийг ийнхүү амжилттай батлууллаа.Монголоос Бүгд Найрамдах Австри улсад суугаа иргэдийн нийгмийн хамгаалал баталгаажлаа.Тодруулбал, Т.Аубакир сайд ажиллах хугацаандаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд нийт 7 хуулийн төслийг боловсруулж, түүнээсээ эхний 2 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжүүлж, нэгийг нь буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Г.Занданшатарын Засгийн газрын ажил хэрэгч сайдуудын нэг юм.Дээрх хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулна.Хэлэлцээр хэрэгжснээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.Монгол Улс одоогийн байдлаар долоон улстай нийгмийн даатгалын хэлэлцээр хийсэн. Тухайлбал, ОХУ-тай 1981 онд энэ хэлэлцээрийг хийсэн бөгөөд тус улсад 3466 иргэн ажиллаж байгаа бол БНСУ-тай 2007 онд нийгмийн даатгалын хэлэлцээрийг байгуулж, тус улсад 55900 монгол иргэн байдаг.. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш, Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Чех, Бүгд Найрамдах Казакстан улстай уг хэлэлцээрийг хийсэн. Хэлэлцээр хийсэн дээрх орнуудад нийт 92147 иргэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь гадаадад байгаа нийт монгол иргэдийн 35 хувийг эзэлж байна. Цаашдаа Австрали, ХБНГУ, АНУ-тай энэ төрлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
Цааш унших
2026.04.29

2026.04.22

2026.04.20

2026.04.17

2026.04.13

2026.04.09









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.