facebook
51-260878
User Image

Төв аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 63.8 хувиар автозамын бүтээн байгуулалтыг хийнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа. Уламжлалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй тус сум 1600 орчим хүн ам, 700 гаруй өрхтэй.Тойргийн гишүүн Ж.Батжаргал орон нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх  стратегийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний  талаар голчлон мэдээлэл хүргэлээ. 2026 онд Төв аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 931.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 27 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 235 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгуулжээ. Үүний 63.8 хувь нь автозамын, 28.4 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн, 7.3 хувь нийгмийн салбарын хөрөнгө оруулалт гэдгийг  тодотгосон юм.УИХ-аас баталсан хууль тогтоомж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.Уулзалтын төгсгөлд, Төв аймгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй өвөлжилт хүнд байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаа тул  өвлийг өнтэй давах нь чухал гэдгийг онцлоод, Сар шинийн баярын дараа мал төллөж, малчин түмний хаврын их ажил эхлэх тул бэлтгэлээ сайн базааж малын хорогдолгүй урин хавартай золгохыг хүслээ. Мөн жил бүрийн сар шинийн баяраар 1 их наяд төгрөгийн мөнгөн урсгал гадагшаа гардаг тул хүн бүр, өрх бүр эх оронч үзлээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бэлтгэлээ хийж, хотол олноороо шинэлэхийг уриаллаа.

Цааш унших

Санаачилсан хууль

15

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-27

Хянан шалгах түр хороо байгуулах

Тогтоолын төсөл (Харбин)

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-09

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох)

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-22

Төсвийн тогтвортой байдлын тухай

Бие даасан хууль (Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг сунгах)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тухай

Нэмэлт өөрчлөлт (Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-10

Гаалийн тариф, гаалийн татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Тогтоолын төсөл (Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Төрийн захиргааны албан хаагчдын урамшуулал)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-12

Төрийн албаны тухай

Нэмэлт өөрчлөлт (“Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-24

Зөрчлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Суурь болгон нэгтгэсэн төсөл)

ӨРГӨН БАРЬСАН:2021-07-02

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай

Нэмэлт өөрчлөлт (Шимтгэлийг 2 хувиар бууруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-04

Нийгмийн даатгалын тухай

Нэмэлт өөрчлөлт (Шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлага)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-04

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

Content image
Жигжидийн
Батжаргал

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

Шинэ мэдээ