51-260099
User Image

Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ

Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 хаврын ээлжит чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 23 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллажээ, Эдгээрээс 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 16 төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 5 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэн, Байнгын хорооны 9 тогтоол баталсан байна.Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” зэрэг УИХ-ын тогтоолуудыг батлуулжээ.Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсгүүд байгуулж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголуудыг зохион байгуулсан байна.Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг төслүүд анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх эсэх шатанд яваа юм байна.Хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнээс гадна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодоос ирүүлсэн саналыг тусган Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцжээ.Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудал зэрэг нийт 25 асуудлыг төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгасан байна.

Цааш унших

Санаачилсан хууль

15

Бие даасан хууль (Учрал 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-03

Бизнесийн эрх чөлөөний тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-08

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-08

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-25

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (Сонгуулийн тогтолцоо холимог 126 гишүүн)

ӨРГӨН БАРЬСАН:2023-04-05

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-12-13

Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-04-20

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай

Нэмэлт өөрчлөлт (Чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах )

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-23

Онцгой албан татварын тухай

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын гишүүн ОУ-ын сонгуульт албан тушаал хаших тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-04

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Суурь болгон нэгтгэсэн төсөл)

ӨРГӨН БАРЬСАН:2021-07-02

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай

Тогтоолын төсөл (Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-21

Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлага)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-04

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

Content image
Тогмид
Доржханд

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • ХҮН намын зөвлөлийн гишүүн
Засгийн газар
  • Монгол Улсын Шадар сайд
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: ХҮН нам

шинэ мэдээ

news

Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ

2026.08.063 мин унших
news

Хориглосноос бусдыг зөвшөөрөх чөлөөт эдийн засгийн зарчим бүрэн үйлчилж эхэллээ

2026.07.074 мин унших
news

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулсан алба хаагчдад "Батламж" гардууллаа

2026.07.031 мин унших
news

Т.Доржханд: Худалдан авалтын гэрээг 5 сарын 1-нд багтаан хийхэд процессын хувьд нэлээд шахуу байдаг

2026.07.022 мин унших
news

Эрчим хүчний салбарт 5 байршилд АУКЦИОН зохион байгуулж сэргээгдэх эрчим хүчний үнийг чөлөөллөө

2026.06.201 мин унших
news

Т.Доржханд: Дэлхий нийт хөрөнгө оруулалтынхаа 40-өөс дээш хувийг эрчим хүчний технологи руу оруулж байна, бүгдээрээ бодлогоо тийш чиглүүлье!

2026.06.112 мин унших
news

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.06.052 мин унших
news

Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлнэ

2026.06.041 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.