Хаврын чуулганы бас нэг онцлох зүйл бол өнгөрсөн 2025 оны 3 сарын 31-нд өргөн барьсан Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл маань ажлын хэсгээр дамжаад өнөөдөр ингээд чуулганаар эцэслэн батлагдаад бэлэн болчихсон. Бүх хэлэлцүүлгүүд санал хураалтууд дуусчихсан байна. Тэгэхлээр Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хууль бол зүгээр нэг одоо эмчилгээний тухай хууль биш шүү. Энэ бол амь аврах тухай. За дээрээс нь итгэлцлийг бий болгох ил тод, шударга тогтолцоог бий болгох тухай эмчилгээ хийдэг бараг олон улсын жишигт хүргэх ч ийм асуудал байна тэгэхлээр бид бол энд энэ эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталснаараа Монгол Улс эрхтэн эд эс шилжүүлэн суулгадаг эмчилгээ хийдэг биш бүр эсрэгээр хүний амийг авардаг ийм тогтолцоотой боллоо гэж хэлэх ийм боломж бүрдэх ийм чухал хууль байгаа юм.