Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.11.05/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
2024 онд батлагдсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль. Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийг батлахдаа мэргэжлийн холбоодууд нэгдэж нэгдсэн холбоо байгуулна. Нэгдсэн холбоо нь төрийн зарим чиг үүргүүдийг өөр дээрээ авч хэрэгжүүлэхээр хуулийг дэмжиж баталсан. Нөгөө талдаа бид хуульчдын холбоог хуульч хувь хүмүүсийн заавал гишүүнчлэлтэй нийтийн эрх зүйн хуулийн этгээд байхаар зохицуулсан. Хуульчдын холбоог хуульч хувь хүмүүсийн заавал гишүүнчлэлтэй хийдэг. Өөрөө өөрсдийнхөө мэргэжлийг дээшлүүлэх ёс зүйн хариуцлагыг тооцох гээд. Хуулийн төслийг харахлаар энэ 2 зүйл хоёулаа холилдоод байна. Хууль санаачлагч яаж байгуулах вэ? мэргэжлийн лицензтэй гишүүнчлэлээрээ хийх гэж байна уу мэргэжлийн холбоодуудыг нэгтгэж хийх гээд байна уу?
Мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжийн 90%-ийг улсын төсвөөс санхүүжүүлэхэд даатгуулагчдын тоо эрсдэлийн ангилал нэг хүний хураамж жилийн нийт дүнг тооцсон уу, үлдэх 10%-ийг хэн төлөх вэ. Үүндээр тооцоо судалгаа хийсэн үү? Гишүүнчлэлийн татвар ямар хэмжээтэй байх вэ гэдэг тооцоолол байгаа юу? Өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явна гээд хууль санаачилж хэлж байна. Татварын тоо баримжааг бас хэлээд өгөөч. Бид э хууль санаачлаад хууль батлагдахад эрх зүйн байдал дээрдэх ёстой. Жишээлбэл эрүүгийн хэрэг үүсэнгүүт эмчлэх эрхийг хязгаарлах нь гэм буруутай нь батлагдаагүй байгаад хийх гэж байгаа асуудал эрх зүйн байдлыг дордуулж байгаа гэж харагдахаар байна. Үүнийгээ анхаарч хуулийн төсөлдөө хараарай. Би 2021 онд ижил төстэй хуулийг өргөн барьсан.
Тэр үед эрүүл мэндийн сайд Сэржавын Энхболд энэ хуулийг дэмжихгүй гээд цааш нь явах боломжийг хязгаарлаж байсан. Гол шалтгаан нь эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг тэр чигт нь мэргэжлийн холбоод авах гэж байна гэдэг байдлаар бойкотолж хэлж байсан. ЭМЯ ялангуяа эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын байр суурийг сонсмоор байна. Чиг үүргээ өгөхөд ямар нэгэн саадгүй байгаа юу?