Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Эх сурвалж:
TV9О.Батнайрамдал: Онтре компани 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн тал биш байсан бөгөөд гэрээнд гарын үсэг зураагүй. Тус компаниас нэг ч хүн тус гэрээнд оролцоогүй.
Тиймээс тус компани хэлэлцээрийн үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн этгээд биш юм. Иймд Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй.
Гэсэн хэдий ч, хэрэв Оюу Толгойн бүлэг ордын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаараагүй лицензийг хамруулах тохиолдолд, Оюу Толгой компани болон хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээгээр шийдвэрлэнэ гэсэн 15.6 дугаар заалт тодорхой тусгагдсан байдаг. Одоогийн байдлаар бидний авсан нотлох баримтаас үзэхэд, Оюу Толгой компани болон хөрөнгө оруулагч талаас Онтре компанийн лицензийг Хөрөнгө оруулалтын гэрээнд хамааруулах тухай албан хүсэлт Монгол Улсын Засгийн газарт ирүүлээгүй байна.