Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.10.29/-ний өдрийн хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг зарчмын хувьд бол дэмжиж байна. Монгол Улс 3,6 сая иргэнтэй. Сошиал медиа, нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ бараг Ази, Номхон далайн орнуудад хамгийн өндөрт ордог үзүүлэлттэй юм байна лээ. Өсвөр насны хүүхдүүдийн бараг 92% нь сошиал медиа буюу нийгмийн сүлжээ ашигладаг гэсэн судалгаа байдаг.Гэхдээ үндсэн шалтгааныг би илүү шинжлэх ухаан талаас нь хараад байна. Америкийн Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн гаргасан судалгаагаар 13 нас хүрээгүй хүүхдийн,тархины хөгжил, танин мэдэхүй, өөрийгөө хянах болон эрсдэлээ удирдах чадвар төлөвшөөгүй байдаг. Ийм үед нийгмийн сүлжээг моделийнх нь түвшинд аваад үзэх юм бол донтуулах шинжтэй гэж гарчээ.
Өнөөдрийг хүртэл үр дагавар нь хүртэл судлагдаж байгаа. Хууьд ийм зохицуулалт хийж байгаа хамгийн анхны улс Австрали. Энэ улс 2 жилийн өмнө энэ хуулиа баталсан. Гэхдээ саяхан сарын өмнө энэ хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ хууль дээр баталгаажуулалт буюу үүрэгжүүлэлтийг хэн хийх вэ гэдэг гол асуудал байгаа юм. Нэг ёсондоо технологийн шийдэл гэсэн үг. Австрали платформууд дээр үүрэгжүүлэлтийг хийсэн бол манайх үүрэн телефоны операторууд дээр үүрэгжилтийг хийж байгаа нь илүү бодитой болов уу. Бусад улс оронд үүрэн холбооны операторууд дээр үүрэгжүүлсэн жишээнүүд хэр байдаг юм бол?