Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2026.11.03/-ны өдрийн хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдааны явцад УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ нэлээн ажиллах шаардлагатай гэж харагдлаа. Энэ завшааныг ашиглаад нэг зүйлийг хэлье. 2026 оны 10 сарын 29-ний өдөр яг 5 хоногийн өмнө 18 цагийн үед ОТ дээр чичирхийлэл бүртгэгдэж, чулуулгийн нуралтад 15 ажилтан бэртсэн мэдэгдлийг ОТ компани гаргасан. Мэдэгдлээс хойш 48 цаг бараг хүрэхгүй хугацаанд ОТ компанийн гүйцэтгэх захирал н.Мөнхсүх Төрийн ордонд хэвлэлд яг улс төрч шиг ярилцлага өгөөд зогсож байсан. 2 зүйл байна. 1 дүгээрт уул уурхайн компани дээр, тэр дундаа аюулгүй ажиллагааг 1 дүгээрт тавьдаг Рио Тинто компанийн хамгийн том төслүүдийн нэг ОТ компани дээр бэртэл, гэмтэлтэй холбоотой асуудал гарахад менежмент газар дээрээ асуудлыг шийдтэл ажиллах зарчимтай. Энэ бол ослын менежментийн хамгийн энгийн зарчим. Гэтэл ийм том осол гарчхаад байхад Төрийн ордонд улс төрч шиг сэтгүүлчдэд ярилцлага өгөөд зогсож байдаг гүйцэтгэх захирал байж болох уу? 48 цаг ч болоогүй байхад. 2 дугаарт ногдол ашиг өгөх, өгөхгүйн талаар коммент хэлээд зогсож байна лээ.
Тэр хүний ярих зүйл энэ мөн үү? ОТ дээр 15 хүн бэртсэн тохиолдол гарч байгаа бол үүнийг зүгээр өнгөрөөж болох уу?ОТ компанийн гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт гэж байдаг. Энэ бол уул, уурхайн салбар дээр яг стандарт хардаг зарчим байгаа юм. 200 мянган хүн, цаг тутамд хэдэн хүний бэртэлтэй байна вэ? Үүнийг ОТ компани улирал болгон гаргадаг байгаа юм. Сүүлийн 3 сар энэ гэмтэл бэртлийн давтамж үзүүлэлт, Мөнхсүх захирлыг томилогдсоноос хойших 3 улирал дараалан дундаж буюу зорилтот түвшнээсээ өндөр байсан байна.
2026 оны 1 дүгээр улирал 034, 033, 027 зорилтот түвшин өөрөө 0 23, Рио Тинто компанийн зэсийн группийн хамгийн өндөр гэмтэл бэртэл ОТ дээр гарч байна. Ийм асуудал гарч байхад Гүйцэтгэх захирал 1 дүгээрт талбай дээрээ ажиллаж байх ёстой. 2 дугаарт 34% эзэмшиж байгаа Монголын тал, Эрдэнэс ОТ, Эрдэнэс Монгол, Аж Үйлдвэр Эрдэс Баялгийн яам энэ дээр ямар алхам хийж байгаа вэ? Урьд өмнө нь бид нар ийм алдаа гарсан.