Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Сангийн сайд З.Мэндсайхан яван чангарч байгаа сайд нэг байна уу? Ямар ч байсан Оюутолгой дээр 3 их наядаа аваад ирсэн. Одоо салбарынхаа том реформын хууль оруул оруулж ирж байгаад бол талархалтай хандаж байна. Тэгэхээр төсөв томрох тусам тэр дундаа үнэ цэн нэмж байгаа зүйл төсвийн хөрөнгө оруулалт байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалт гэж харахаар дотроо циклийг нь харах юм бол 6 зүйл явж байгаа. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт, санхүүжилт, гүйцэтгэл, хяналт, тайлагнал гээд бүтэн циклийг нь ямар ч байсан хууль дээрээ тусгаж оруулж ирж байна. Статистик сонирхолтой санагдлаа.
Монгол Улс 2016-2025 оны хооронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 19,5 их наяд, гадаад зээл тусламжаар 14,8 их наяд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр 15,2 их наяд нийтдээ сүүлийн 10 жил 49,5 их наяд төгрөг төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байдаг юм байна. Зарим гишүүд асууж байна. 7 дугаар бүлэг дээр, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сан гэж. Энэ цаг мөчид Монгол улсын ЗГ-аас стандартчилалтай холбоотой хууль ямар ч байсан шинэчилсэн найруулгаар өргөн барьсан. Үүн дээр ямар асуудал хөндөгдөж байгаа вэ гэхээрээ яг норм, нормативын сан дээр дэлгэрэнгүй хариулт авмаар байна.