facebook
51-260255
User Image

ХОЁР САР ХҮЛЭЭГДДЭГ БАЙСАН ТУЯА ЭМЧИЛГЭЭГ ХОЁР ХОНОГТ АВДАГ БОЛЛОО

ХСҮТ-д хавдрын гол үйлчилгээнүүдийг хүлээгдэл чирэгдэлгүй болгох зорилт тавин ажиллаж туяа эмчилгээ, үйлчилгээг хүлээгдэлгүй болголоо. Туяа эмчилгээ үйлчилгээг зөвхөн ХСҮТ-д авах иргэд өмнө нь 1-2 сар хүлээж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар ХОЁР ӨДРИЙН ДОТОР үйлчилгээгээ авдаг болсныг, үүнийг дагаад эмч нарын гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмэлт цалин нэмэгдсэн тухай ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа танилцууллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд ХСҮТ-д үүсээд байгаа тусламж үйлчилгээний төвлөрлийг нэн тэргүүнд сааруулахад онцгой анхаарч өнөөдөр /2025.06.03/ ХСҮТ-д зургаа дахь удаагаа ажиллаж, хими бай эмчилгээний хүлээгдлийг арилгана хэмээн зарлав. Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулахдаа орон даяар хэрэгжүүлэх бөгөөд аймаг дүүргүүдийн эмнэлгүүд дээр тус үйлчилгээг үзүүлэх замаар иргэдэд ойртуулах юм. ХСҮТ-ийн захирал М.Адилсайханы хэлснээр “Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг хийхэд нэг сарын хугацаа хангалттай” гэлээ. Өглөөний 10:00 цагаас эхлэн ХСҮТ-д эрүүл мэндийн сайдаар ахлуулсан баг ажиллан иргэд үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, цаг авах үйлчилгээний хэрэгжилт, гүйцэтгэлийн санхүүжилт, ЭМДС, 4 дүгээр эмнэлгийн барилга, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын нөхцөл байдал зэрэг олон асуудлын хүрээнд санал солилцон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Цааш унших
Content image
Тогтмол
Мөнхсайхан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Хан-Уул дүүрэг

Шинэ мэдээ

news

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ний 6 хувьд хүргэх санал дэмжигдлээ

2025.12.011 мин унших
news

Т.Мөнхсайхан: Хорт хавдрын 35 хувь тамхидалтаас үүдэлтэй байдаг

2025.11.271 мин унших
news

Т.Мөнхсайхан: Монгол Улсыг төдийгүй намайг санхүүгийн эрсдэлд оруулж байна

2025.11.183 мин унших
news

Т.Мөнхсайхан: Ямар ч шүүх хурал болоогүй байхад Н.Эрдэнэхүүд ажилгүй байсан хугацааны 19 сая төгрөгийг барагдуулснаар улсыг төдийгүй намайг санхүүгийн эрсдэлд оруулсан

2025.11.171 мин унших
news

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарынхны цалинг 15 хувиас илүү нэмэгдүүлэх боломжтой

2025.11.063 мин унших
news

Т.Мөнхсайхан: Ажил хаялтаас өмнө зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж байна

2025.11.051 мин унших
news

Т.Мөнхсайхан: Эмч нарын цалинг 3.5 сая төгрөг болгосон ч энэ хангалттай биш

2025.10.312 мин унших
news

Т.Мөнхсайхан: 2027 онд эрүүл мэндийн салбарынхны цалинг хэдэн хувь хүртэл нэмэгдүүлж чадах вэ?

2025.10.213 мин унших