Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.10.29/-ний өдрийн хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн анхдагч төслийг дэмжиж байна. Нийгэмд шинээр үүссэн харилцаа гэж байгаа. Бусад улс орнууд үүнд анхаарлаа хандуулж байна. Монголд сошиал хэрэглээ цахим платформ дээр өсвөр насныхан, 10 жилийнхэн замбараагүй хэрэглээтэй байх хандлагатай байна. Үүнээс үүдэж сошиалбүлли, дарамтад өртөх, ялгаварлан гадуурхагдах гэсэн хандлагууд сүүлийн үед ихээр ажиглагдаж байна. Гол анхаарах зүйлүүд нь 2 харилцаа байгаа. Гэрийн болон гэр бүлийн орчинд хэрэглээний харилцаа байна. Мөн сургууль дээр хүүхдүүд маш олон нууц группүүд нээдэг түүгээрээ харилцаа үүсгэдэг, нэгэндээ дарамт үүсэх тохиолдлууд байна. Хууль дээрээ 13 нас гэж хязгаар заасан байна. Эцэг эхчүүдийн оролцоо маш чухал. Ар гэрийн асран хамгаалагчийн оролцоо, хяналт чухал.
Олон улс орнууд энэ хүрээнд хууль санаачилж, хэрэгжүүлж зарим нь амжилт олж байна. Зарим нь хууль батлагдсанаараа нэр төдий байгаа үзэгдлүүд байна. Хууль санаачлагчийн танилцуулж байгаагаар дэлхийн 40 гаруй оронд өсвөр насныханд зориулсан нийгмийн сүлжээнд хязгаарлалттай байх гэсэн хуулийн зохицуулалтуудын хууль санаачлагдаж хийгдсэн. Ихэнх нь хянахад хүндрэлтэй гэсэн тайлбарыг өгч байсан.