User Image

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг нээлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадмын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өнөөдөр тус цагт нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн юм. Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй. Нээлтийн арга хэмжээ улс орнуудын үндэсний хорооны тамирчдын жагсаалаар үргэлжилж, Зүүн Азийн олимпын хорооны туг мандуулах ёслол болж, мөн наадмын сүлд дууг дуулсан юм. Наадмыг нээж “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо”-ны дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: -Улаанбаатар хот энэ наадмыг зохион байгуулснаар цаашдаа тив, дэлхийн наадмуудыг зохион байгуулах үүд хаалгаа нээж буй. Хурд хүч, авхаалж самбаагаа сорин, найман хоногийн турш өрсөлдөх Зүүн Азийн өсөх ирээдүйтэй, шилдэг залуучуудын тэмцээнийг улаанбаатарчууд төдийгүй дэлхийн олон орны иргэд сэтгэл догдлон, шимтэн үзэхээр хүлээж байгаа. Түүнчлэн энэхүү наадмаас ирээдүйн тив дэлхий, олимпын аваргууд тодорч, Монголын төдийгүй бүс нутгийн спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэл төгс байна хэмээлээ. Зүүн Азийн олимпын хорооны ерөнхийлөгч Ян Шуан: -Монголын ард түмэн биднийг маш зочломтгой угтаж авлаа. Та бүхний хичээл зүтгэлээр энэ наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Зүүн Азийн олимпын хороодын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, зохион байгуулагч нар, сайн дурынханд гүн талархал илэрхийлье. Мөн тамирчдадаа амжилт хүсье гэсэн юм. Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг: -Өнөөдөр бол түүхэн өдөр. Энэ наадам манай улсын хувьд шударга өрсөлдөөн, амжилт, эв нэгдлээр түүчээлсэн түүхэн үйл явдал болж байгааг цохон тэмдэглэе. Залуучуудын наадам бол нөхөрлөл, эв нэгдлийн илэрхийлэл. Өөр хэлээр ярьдаг, өөр газраас ирсэн, өөр соёл заншилтай ч биднийг спорт, хүндлэл нэгтгэдэг хэмээв. Үүний дараа тамирчид, шүүгчдийн төлөөлөл тангараг өргөсөн юм. Наадамд хамгийн олон буюу БНХАУ-аас 400 гаруй тамирчин оролцож байгаа бол Монголын 255 тамирчин оролцож байна. Манай тамирчид тус наадмын спортын бүх төрөлд өрсөлдөж буй. Наадмын нээлт өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлсэн урлагийн үзүүлбэрүүдээр үргэлжилж байна. Ташрамд, тэмцээний тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.

Цааш унших
Content image
Зундуй
Төмөртөмөө

Орон нутаг
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч
  • Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн гүйцэтгэх захирал

шинэ мэдээ

news

Иргэд, олон нийтийг "Толгойт дэд төв"-ийн мэдээллээр хангахаар газар дээр нь ажиллана

2025.12.031 мин унших
news

З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!

2025.12.032 мин унших
news

З.Төмөртөмөө: Улаанбаатар хот хөгжлийн төлөөх зоригтой алхамууд хийж байгаа, гэхдээ бид хүнээ мартаж болохгүй

2025.12.021 мин унших
news

Иргэдийн бичгээр ирүүлсэн санал хүсэлтийн хариуг шуурхай өгч ажиллав

2025.11.281 мин унших
news

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭДЭД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2025.11.251 мин унших
news

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзав

2025.11.241 мин унших
news

"Орон сууцны дахин төлөвлөлт-Асуудал ба шийдэл" сэдэвт иргэдийг мэдэх эрхээр хангах уулзалт, хэлэлцүүлэг боллоо

2025.11.205 мин унших
news

Дахин төлөвлөлтөд орсон орон сууц өмчлөгчидтэй хийдэг уулзалт хэрхэн өрнөдөг вэ?

2025.11.191 мин унших