facebook
51-262770
User Image

Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.22/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 64 гишүүний санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.Асрах үйлчилгээтэй холбоотой харилцаа нь Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид хэсэгчлэн тусгагдсан боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүргийг цогцоор нь зохицуулсан бие даасан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа аж. Мөн асрах үйлчилгээ шаардлагатай олон иргэн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь тэдний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ үеэр онцлов.Хуулийн төсөл нь хүн амын насжилт, хөгжлийн бэрхшээл, урт хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, асрах үйлчилгээг бие даасан нийгмийн үйлчилгээ болгон хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурласан үндэсний тогтолцоог бий болгоход чиглэсэн байна.Төсөл нь нийт 10 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, асрах үйлчилгээний хамрах хүрээг зөвхөн ахмад настангаар хязгаарлахгүйгээр өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломж нь хязгаарлагдсан, бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай бүх хүний хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээ үзүүлэхээр зохицуулжээ. Түүнчлэн асрах үйлчилгээг өдөр тутмын ахуйн асаргаа, сэргээн засах асрах үйлчилгээ, хүний эрх болон нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар, мөн гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн үйлчилгээний хэлбэртэй байхаар зохицуусан байна.Мөн төрөөс үйлчилгээ худалдан авах, татварын болон төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн дурын даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг тусгажээ. Түүнчлэн хүний эрхийг дээдлэх, асруулагчийн хүсэл, сонголтыг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, ил тод, хариуцлагатай байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зэрэг асрах үйлчилгээний суурь зарчмуудыг тусгасан аж.Хуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчилгээтэй холбоотой харилцааг анх удаа бие даасан хуулиар зохицуулж, үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, хүний нөөц, санхүүжилт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоо бүрдэх аж. Мөн асрах үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авах боломж өргөжинө гэж төсөл санаачлагчид үзжээ.Уг хуулийн төсөлтэй хамт Нийгмийн халамжийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Асрах үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.

Цааш унших

Санаачилсан хууль

8

Бие даасан хууль (Энхцэцэг 2026,07)

ӨРГӨН БАРЬСАН:2026-07-06

Дулаан хангамжийн тухай

Бие даасан хууль (Д.Энхтуяа2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-22

Асрах үйлчилгээний тухай

Нэмэлт өөрчлөлт (Амгаланбаатар 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-28

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Тогтоолын төсөл (төсвийн хөрөнгө оруулалт)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-11

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Нэмэлт өөрчлөлт (Нутаг дэвсгэрийн тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-27

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (Багш удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалин)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-02

Боловсролын ерөнхий хууль

Нэмэлт өөрчлөлт (Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ)

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-27

Эрүүгийн хууль

Нэмэлт өөрчлөлт (Өмнөх парламентын хэлэлцэж амжаагүй хуулийг шинэ парламент үргэлжлүүлэн хэлэлцэх зохицуулалт)

ӨРГӨН БАРЬСАН:2024-08-14

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Байр суурь

Content image
Доржзовд
Энхтуяа

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Ардчилсан Нам

Шинэ мэдээ

news

Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.06.24•2 мин унших
news

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

2026.05.07•1 мин унших
news

“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

2026.05.07•2 мин унших
news

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025.11.27•2 мин унших
news

ХХНББХ, ТБХ: Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцлээ

2025.10.22•6 мин унших
news

Д.Энхтуяа: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой

2025.10.03•2 мин унших
news

“Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа

2025.10.02•2 мин унших
news

УИХ-ын гишүүн Д. Энхтуяа Түнхэл тосгонд ажиллалаа

2025.09.29•1 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.