facebook
51-262979
User Image

Улсын төсөв маш сайн сахилга бат, хяналттай байх ёстой. Төрийн өмчийн компаниуд дээр энэ 2 алдагдсан!

Өнөөдөр үнийн өсөлт монгол өрх айл, монгол хүний цалин орлого, халаас хэтэвчийг тэмтрэн нимгэлж байна. Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд өртөн хохирч байна!Улсын төсөв маш сайн сахилга баттай, сайн хяналттай байх ёстой. Төрийн өмчийн компаниуд дээр энэ 2 алдагдсан. Тэгвэл санхүүгийн сахилга батыг тогтооё гэвэл улс маань нэг л төсөвтэй байх ёстой. Ялангуяа төрийн өмчит компаниудын санхүүгийн замбараагүй байдлыг цэгцлэх нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцоллоо.Мөн тэрбээр Ерөнхий сайд Н.Учрал Улсын төсвийг нэг болгоод оруулж ирэхдээ өсгөж биш багасгаж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл 2026 оны төсөв 32 их наяд. Төсвийн гадуурх 22 их наяд. Нийлбэр 54 их наяд. Гэтэл 2027 оны төсөв нийлүүлээд 43 их наядаар тооцож…гэсэн юм. Тодруулбал,Улсын төсөв сахилга баттай байх ёстой!Нэгт, Улсын төсөв гэдэг сахилга баттай байх ёстой. Мөн маш сайн хяналттай байх ёстой. Харин ТӨК-уд дээр энэ 2 алдагдчихсан. Миний хувьд ЭТТ компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед 9 их наяд төгрөгийг 11 ТУЗ-ийн гишүүн сууж байгаад л шийдчихдэг байсан. Хууль нь ийм юм. Тийм учраас Ерөнхий сайд Н.Учралын хувьд эхлээд эрх зүйн орчин буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийтийн өмчийн тухай хууль гэх мэт хууль, эрх зүйн харилцааг УИХ-аар шийдүүлж явж байгаа. Хяналтгүй явж байсан гэгдэж буй төрийн өмчийн компаниудын 20 их наядаар тооцогдох энэ хэмжээний төсвийг улсын төсөв рүү татаад Монгол Улс нэгдсэн 1 төсөвтэй болж байгаа нь маш сайн. ТӨК-ийн үүрсэн алдагдлыг эндээс нөхөж, ард түмний буюу татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг систем энд алга болж байгаа.Хоёрт, улс төрчдийн мэргэжлийн бус томоохон хэмжээний сонгуулийн бүтэц улс төрийн бүтэц угсардаг системүүд энд задарна гэж харж байгаа.Гуравт, Тэнд явагдаж байсан санхүүгийн сахилга батгүй байдал цэгцэрнэ. Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-уд цаашдаа байхгүй болно. Монгол Улс өөрөө нэгдмэл улс. Яагаад тусдаа төсвүүдтэй байх ёстой юм! Тэнд яагаад ЗГ нь өөрөө очиж оролцож чаддаггүй юм. Яагаад УИХ нь тэнд хяналт тавьж чадахгүй байгаа юм! Тэгсэн мөртөө улсынхаа нэгдсэн төсвийг бид 30 их наяд гээд суудаг, нөгөө талд нь 10 их наяд нь тусдаа явах жишээний. Нийлүүлэхээр 40 их наяд. Өнөөгийн 2027 оны улсын төсвийн ЗГ-аас оруулж ирэхдээ энд явж байсан юмыг л улсын нэгдсэн төсөв дээр оруулж ирснээрээ нэмэгдсэн юм шиг харагдаад байгаа юм. Гэтэл өнгөрсөн цаг хугацаанд 126 УИХ-ын гишүүний 80-90% нь ТӨК-ийн асуудлуудыг ихээр шүүмжилж байсан. Тэр дундаа сөрөг хүчин.Ингэхдээ, “ТӨК-уд чинь дандаа хулгай луйвар, авлигал, төрийн тогтолцооноосоо гадна талтай байна, төсөв нь гадна байна. Яагаад УИХ энэ төрийн бус компаниудын төсвийг улсын нэгдсэн төсөвт оруулдаггүй юм“ гэхчилэн ширээ шаадаг байсан. Тэгвэл ЗГ үүний боломжийг нь хангаад оруулаад ирлээ.

Цааш унших
Content image
Бат-Өлзий
Бат-Эрдэнэ

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Өргөдлийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Булган, Орхон, Хөвсгөл

шинэ мэдээ

news

Б.Бат-Эрдэнэ: Баавгайг амиа хамгаалах зорилгоор алж болдог хуулийн зохицуулалт бий

2026.09.171 мин унших
news

Улсын төсөв маш сайн сахилга бат, хяналттай байх ёстой. Төрийн өмчийн компаниуд дээр энэ 2 алдагдсан!

2026.09.093 мин унших
news

Б.Бат-Эрдэнэ: Төрийн өмчит компаниудын их хэмжээний төсвийг улсын төсөвт оруулж, мэргэжлийн бус томилгоог зогсоох хэрэгтэй

2026.09.041 мин унших
news

Б.Бат-Эрдэнэ: Хатгал - Тойлогт 37,9 км замын ажил шувтрах шатруугаа орлоо

2026.08.301 мин унших
news

Байгаль хамгааллын томоохон шинэчлэл хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

2026.08.281 мин унших
news

Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс 2028 он хүртэл талуудаа даргална. Үүнийг дагаад байгаль орчны манлайлал ирнэ

2026.08.281 мин унших
news

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

2026.08.271 мин унших
news

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ

2026.08.262 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.