51-261331
User Image

Манай улсад эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна!

Дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг зарим эм чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлчилгээ сул, манай лабораториуд хянаж чадахгүйгээс үйлчлүүлэгч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог нь нууц биш! Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж байгаа 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг! Энэ бол зөвхөн техникийн асуудал биш, хүний амь насанд аюул учруулж буй асуудал юм. Хүчирхэг эмийн лаборатори гэдэг нь зүгээр нэг барилга, байгууламж бус нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм. Тэгвэл Монгол Улс өнөөдөр энэхүү хамгаалалтаа улам бэхжүүллээ. Засгийн газар ард иргэдээ чанарын шаардлага хангаагүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилтыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийг шинэчилж ашиглалтад орууллаа. Ингэснээр эхний ээлжид эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг ашиглан дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэх юм.Лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн байгуулж ашиглалтад оруулжээ.Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор:-Хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийнэ-Иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгсэл чанаржлаа-Хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэв-Орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг үе шаттайгаар нэвтрүүллээ-Мэргэжилтнүүдийг чадавхжуулж эхэллээ-Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэх эхлэл тавигдав-Эмийн чанарын хяналтыг дэлхийн шилдэг стандартад нийцүүллээДЭМБ болон ЭМЯ хамтран 2025 онд эхлүүлсэн 1.8 сая ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд лабораторийн байрыг бүрэн шинэчиллээ. Хийн систем, агааржуулалт болон уурын системийг олон улсын эмийн чанарын лабораторийн түвшинд хүргэв.Шинэ лабораторид нийт 49 нэр төрлийн 77 тоног төхөөрөмжийг үе шаттайгаар суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар 35 төхөөрөмжийг суурилуулав.Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор эмийн салбарын хяналт, зохицуулалт шинэ шатанд гарч байнаЭрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна гэв.

Цааш унших
Content image
Энхбаяр
Батшугар

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Эрүүл мэндийн сайд
Сонгогдсон тойрог
  • Сонгинохайрхан дүүрэг

Шинэ мэдээ

news

ХЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зохиогчийн эрхийн асуудлаарх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив

2026.09.103 мин унших
news

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна гэв

2026.09.102 мин унших
news

Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ НЭГ Ч ТӨГРӨГ ТӨЛӨХГҮЙ авна

2026.09.091 мин унших
news

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026.09.091 мин унших
news

Э.Батшугар: "Амгалан амаржих газар"-т нас барсан ээжийн гэр бүлээс уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье

2026.09.091 мин унших
news

Э.Батшугар: Монголд хавдартай гэж буруу оношилсон гэх асуудал бодитой бол Эрүүл мэндийн ёс зүйн хороонд өгч болно

2026.09.071 мин унших
news

Э.Батшугар: Өнөөдрөөс улиралын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026.09.031 мин унших
news

Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй!

2026.09.031 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.