facebook
User Image

Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргана

Манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор авахад сүүлийн таван жилд буюу 2021–2025 онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс вакцины импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Биокомбинат” ТӨХХК-ийг түшиглэн дотооддоо вакцин үйлдвэрлэх тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхан, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, компанийн менежментийг оновчтой болгох болон дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгөв.Тухайлбал, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг дотоодод шинээр үйлдвэрлэх, шүлхийн вакциныг холих, савлах технологийг нутагшуулах ажил идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг ОХУ, БНХАУ-ын томоохон лабораториудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард багтаан вакцины эхний тунг гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Одоогоор туршилтын вакциныг савласан энэ 10 дугаар сард хээрийн туршилт хийх юм.ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Шинэ вакцины тунг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг цаг хугацаанд нь шахаж, шуурхай зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ямааны годрон өвчний вакциныг технологийн дагуу чанартай үйлдвэрлэх, компанийн менежментийг зөв голдиролд оруулж, дотоодын вакциныг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн нийлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй" гэдгийг даалгалаа."Биокомбинат" ТӨХХК нь анх 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэгджээ. Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тус үйлдвэр нь өдгөө 4 алба, 15 цех, 198 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Биокомбинат ТӨХХК мал амьтны вакцин, оношлуур зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд нэг жилд 135 мянган литр шингэн вакцин, 31 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж байна.

Цааш унших

Санаачилсан хууль

11

Нэмэлт өөрчлөлт (Соронзонболд 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-20

Газрын тосны тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нөөц ашигласны төлбөр)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-08

Газрын тосны тухай хууль

Тогтоолын төсөл (Онтрэ ресурстэй холбоотой)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-27

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Бие даасан хууль (Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг сунгах)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой заалт)

ӨРГӨН БАРЬСАН:2023-06-20

Газрын тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Тогтоолын төсөл (Малын эрүүл мэнд, мах, түүхий эдийн үйлдвэрлэл, экспортын тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-21

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Төрийн захиргааны албан хаагчдын урамшуулал)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-12

Төрийн албаны тухай

Нэмэлт өөрчлөлт (“Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-24

Зөрчлийн тухай

Content image
Цагаанхүү
Идэрбат

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

шинэ мэдээ

news

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас ямааны годрон өвчин, шүлхийн вакцин зэрэг асуудлаар тодруулж байна

2026.10.07•1 мин унших
news

Годрон өвчнийг тараах нөхцөл бүрдүүлсэн этгээд нь үржлийн мал импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар боллоо

2026.10.07•4 мин унших
news

Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргана

2026.10.06•2 мин унших
news

Ц.Идэрбат: Орон нутагт хотоо харлуулж үлдсэн малчдын сэтгэл зүй, амьжиргааг анхаарах ёстой, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ

2026.10.05•1 мин унших
news

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2026.10.01•5 мин унших
news

Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв

2026.09.29•6 мин унших
news

Ц.Идэрбат: Төсвийн тодотголоор ХАА-н салбар ₮200 тэрбумын санхүүжилт авахаар хүлээгдэж байна

2026.09.28•1 мин унших
news

Намрын ногоон өдрүүд худалдаанд хот болон 21 аймгийн 530 гаруй иргэн, ААН 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байна

2026.09.24•2 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.