#КомментУлаанбаатар2 мин унших
Надад “Туулын хурдны зам“-ыг дэмж. Дэмжсэн гэх тогтоол гаргуул гэсэн шахалт ирсэн!

Өчигдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргасан. Үүнийг А.Баяр хууль бус шийдвэр хэмээн үзэж дараах мэдээллийг өглөө.
"Өчигдөр НИТХ-ын хурал эхлүүлээгүй нь Туулын хурдны замтай холбоотой байсан. Надад олон шахалт ирсэн. Мега төсөл юм уу, Мега хулгай юм уу гэдгийг мэдэхээр Засгийн газар шийдвэр гаргаж байхад НИТХ эсэргүүцсэн шийдвэр гаргаж болохгүй. Иймээс хурлыг хойшлуулсан. Гэтэл Х.Нямбаатар хууль бус хуралдаан зохион байгуулсан. Тэр хурлын шийдвэрүүд хүчингүй.
НИТХ-ын зөвлөлийн байгууллагуудыг мөнгө төгрөг нуудаг гэж ярьж байна билээ. Бид ард түмнийхээ нүдэн дээр тайлангаа баталсан. Шилэн дансан дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүх тайлан тооцоо бий. Гэтэл Засаг даргын тамгын газрын шилэн данс хаалттай байдаг шүү. НИТХ бол иргэдтэйгээ хамгийн ойр ажиллаж байгаа байгууллага. Иргэдээс маш олон мэдээлэл ирдэг. Мега төслөөрөө мега хулгай хийдэг юм биш шүү, илрүүлээч гэж хэлдэг. Би хурлын даргынхаа бүрэн эрхийн хүрээнд одоо Ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж байна. Мега төсөлтэй холбоотой асуудлуудад хариулт өгөх хэрэгтэй. Хот дээр хэрэгжиж байгаа бүх төсөл дээр ажлын хэсгийн дүгнэлт гаргах хэрэгтэй.

Нялуунаас шулуун нь дээр. Монгол улс хэдэн хэрүүлч нөхдүүдийн бай боллоо. Тэр ийм юм хулгайлсан гэж нэгнээ гүтгэн харлуулдаг, хов живээр өнөө маргаашаа аргацаадаг улс төрийн найруулалтай болчихлоо. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Сошиалаар нэгнээ ялладаг, хар давлагааг бий болгодог, зарим нэг орны, хүчний байгууллагын захиалгаар явж байгаа юм шиг жагсаал цуглааныг санхүүжүүлж,зохион байгуулдаг ажлын эсрэг тэмцэж, ард иргэдтэйгээ жагсахад бэлэн байгаа гэдгээ хэлье. Энэ асуудал нэг өдөр эвээ олно. Монголын төлөө чин сэтгэлтэй залуус ялалт байгуулна.
Намайг шөнө оройн цагаар ажилдаа ирдэг, шашны зан үйл хийдэг гэж Х.Нямбаатар хэлсэн байна билээ. Би тайлбар өгөх нь зохимжгүй юм. Нүгэл ихтийн сүжиг их гэгчээр өөрөө хадаг яндраа бариад явдаг байлгүй. Би байгаль эх дэлхийгээ шүтдэг хүн. Монголчууд байгаль эх дэлхийгээ шүтэж ирсний үндсэн дээр хоорондоо эв нэгдэлтэй, азийн цагаан дагина гэж хэлэгдэхээр, өег зөөсөн улс орон байсан.
Туулын хурдын замын асуудал нэг талдаа гарах ёстой. Ээлжит хуралдааныг хоёрдугаар улиралдаа багтаан хуралдуулах боломжтой" гэлээ.