Армени улсын Еревен хотод зохион байгуулагдаж буй Биологийн олон янз байдлын тухай СОР17 талуудын бага хуралд УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны төлөөлөл болж УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг нар оролцож байна.Уг арга хэмжээний хүрээнд Монгол улсаас БОУАӨЯ-ны төлөөлөл, НҮБ-ын энэ чиглэлийн төслүүдийн Монгол дахь төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс оролцож байна. Өнөөдөр Европын сэргээн босголтын банкны Байгалийн санхүүжилт, уур амьсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан захирал Эноуд Олоузи, Уур амьсгалын стратегийн газрын захирал Женперо Начи нартай уулзаж усны болон экологийн томоохон төслүүд дээр хөрөнгө оруулалт босгох боломжтой талаар ярилцлаа. Мөн энэхүү арга хэмжээнд оролцож буй Говийн бүсийн малчид, иргэдээс бүрдсэн "Хил хязгааргүй алхам" ТББ -ын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Манай говийнхон тэртээ холоос энд ирж туршлага судлах, өөрсдийн тулгамдсан асуудлаар дуу хоолойгоо хүргэх зэргээр идэвхтэй оролцож байгааг харж бахархах сэтгэл төрж явлаа. Монгол улсын хувьд тэр дундаа манай говийн бүс нутгийн хувьд цөлжилт, хөрсний доройтол, биологийн олон янз байдлын эрсдэл бол тулгамдсан асуудал тул бүхий л байдлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, гарц шийдэл хайж явна
Цааш унших2026.10.28
2026.10.23

2026.10.23

2026.10.23

2026.10.13

2026.10.12







Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.