facebook
51-265150
User Image

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Ноён суманд ажиллав

Сум бүрт цаг уурын ажилчдын цалин урамшууллын талаар яригддаг. Цаг уурчид нийгмийн асуудлаа санал шүүмжлэл болгон хэлсээр байна. Салбарын сайдад уламжилж яаралтай шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллана. Цаг газар сайхан хэдий ч уулархаг бүс нутагт аж төрж байгаа малчдын хувьд сэтгэл зовоосон асуудал нь ирвэс болоод байгаа тухай ярьж байна. Малчид, ирвэс хоорондын зөрчил хүнд болж, бод малын төл авахаа байсан, бог малаа 20,30-аар нь бариулж, амин зуулгаа алдан яах учраа олохгүй байгаа малчид ирж бодит байдлаа ярилаа. Сум орон нутагт сайхан амьдрах боломж нөхцөл бүрдүүлсэн бүтээн байгуулалт дэд бүтэц шийдвэрлэн тав тухыг хангах, сумын төвийн тоосжилтыг бууруулахаар автозам тавьсан зэрэг тус суманд олон оновчтой ажлууд хийгдсэн юм. Ахуй амьдрал, ирээдүй хойч үе, нутаг орныхоо төлөө үгээ хэлэхээр, төр засгийн шийдвэрлэх түвшинд анхаарвал зохих санал шүүмжээ хүргэсэн Ноён сумынхандаа баярлалаа. УИХ-ын гишүүдийн орон нутгийн томилолтоор ажиллах боломжоор хангаж хамтран ажилласан Сумын ИТХ, ЗДТГ, нийт хүмүүстээ талархлаа.

Цааш унших
Content image
Ренчинбямба
Сэддорж

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Говьсүмбэр, Дорноговь,Дундговь, Өмнөговь