Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.26/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын асуулгын цаг” өрнөлөө.
Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Үдээс өмнө ХХОАТ-ын тухай хууль батлагдлаа. Үүгээр нэг шатлал нэмэгдүүлсэн. Процессын шинэчлэл, тогтолцооны шинэчлэл хийх төлөвлөгөө бий юу? E-Mongolia, E-Barimt, E-Tax-ийг бий болголоо. Хувь хүн жил болгон тайлан гаргах үүрэгтэй болсон. Тэгэхээр энэ үүрэгжүүлэлтээр цахим бүртгэлүүдийн үндсэн дээр автомат цахим хасалтуудыг хийх боломж үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хувь хүн орлогын албан татвар төлөхдөө орлого нь тодорхой байна, дээрээс нь хасагдах зардлуудыг тодорхойлж гаргаж чадаж байна.
Тэгэхээр үүн дээр үндэслээд түрээсийн орлого, ипотекийн хүү, дээрээс нь улсын итгэмжлэгдсэн сургуульд сурч байгаа хүүхдийн сургалтын төлбөр, хүнсний сагсан дахь бүтээгдэхүүний худалдан авалт зэрэг хасагдах зардлуудыг тодорхойлж оруулаад, автоматаар И-Барим, И-Монголиагаас татагдаж ордог болбол энэ нь хувь хүн хэрэглээн дээрээсээ, жишээлбэл 2 сая хүртэлх цалинтай хүнд татварт илүүчлэх мөнгө бараг үлдэхгүй. Цалин 3 сая хүрэхэд ч бараг үлдэхгүй гэсэн үг.
Ийм нөхцөл байдал, тайлагналын систем рүү оруулах төлөвлөгөө байна уу? Үүний давуу тал гэвэл нөгөө эрсдэлийн хяналтыг тавьж чадна. Бүх орлого зардал бүртгэлжих боломжийг гаргана. Дээрээс нь хувь хүн бүр татварын зардлаа тайлагнадаг болоод эхэлбэл санхүүгийн хариуцлага нэмэгдэнэ.