НӨАТ-ыг бууруулах хуулийн төслийг өнгөрсөн парламентын үед өргөн барьсан ч, хэлэлцэлгүй байсаар буцаасан. Тэгвэл энэ удаад УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах агуулга бүхий хуулийн төслийг дахин санаачилж, өргөн мэдүүлэхээр болсон байна.