facebook
51-262766
User Image

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, өнөөдөр иргэдийн анхдагч хэрэгцээнд тулгуурлан хямд үнэ санал болгох, тансаг зураг төсөл үзүүлэх замаар орон сууцны захиалга аван залилах, хөрөнгийг нь авч ашиглах явдал их гарах болсон. Иймд орон сууцны захиалга өгөх иргэдийг тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 35 гишүүнээс өргөн мэдүүлж буйг онцлов. Хуулийн төсөл нь барилга барих зөвшөөрөл эхлэхэд урьдчилсан хаяг олгож, ингэснээр хаалганы дугаараараа захиалга өгөх бөгөөд үүн дээр өмнө нь захиалга хийгдсэн эсэхийг шалгах агуулгад чиглэсэн. Түүнчлэн тухайн хуулийн этгээд 20 хаалгатай нэг орцны тавд нь захиалга авбал тэр хэсгийг банкны барьцаанд тавьж болохгүй байх, төрд байгаа мэдээллийг иргэдэд нээлттэй ашиглах замаар гэрээ байгуулахдаа эрсдэлээ үнэлэх бололцоог нь бүрдүүлэхэд хуулийн төслийн агуулга чиглэсэн гэж байлаа.Ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшрөөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл нээлттэй болсноор орон сууцны захиалгын гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг гаргахаас урьдчилан сэргийлэх, давхардуулах гэрээ байгуулахаас иргэд урьдчилан мэдэх боломжоор хангагдах зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.Хуулийн төслийг дагалдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хаягжуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон “Хууль баталсантай холбоотой авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Цааш унших
Content image
Саруулсайхан
Цэнгүүн

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • Өргөдлийн байнгийн хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Ардчилсан Нам

Шинэ мэдээ

news

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.05.292 мин унших
news

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.05.132 мин унших
news

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ

2026.04.242 мин унших
news

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025.12.313 мин унших
news

С.Цэнгүүн: Та анх томилогдохдоо ТӨК-иудыг хувьчилна гэж байсан, энэ ажлаа хэзээнээс хийх гэж байна!

2025.11.281 мин унших
news

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

2025.11.192 мин унших
news

С.Цэнгүүн: Цалин нэмэхийг дан ганц нийгмийн шаардлага гэж харах бус, мөнгөний бодлогын хязгаар дотор, инфляцийн зорилтот түвшинтэй уялдуулах нь чухал!

2025.11.103 мин унших
news

С.Цэнгүүн: Цалингийн зардалтай холбоотойгоор инфляц яг бодитоор хэд болох тооцоолол байгаа вэ?

2025.11.062 мин унших

Нийтлэл

Ярилцлага

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.