51-262765
User Image

ХНББХ: Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.04.28/-ийн хуралдаанаар хийлээ. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярбаатар УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг танилцуулсан. Байнгын хорооны гишүүд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангаас амьгүй донорын ар гэрт олгох заалт орсныг дэмжиж байлаа. Тус заалтаар нийгмийн даатгал төлж байсан иргэн нас барж, амьгүй донор болбол 4.5 сая төгрөг болон оршуулгын зардалд 3 сая төгрөг авах юм. Үргэлжлүүлэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийн гол агуулга нь нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, ганц бие эцэг эхчүүд гэх мэт иргэдийн чадавх нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт сайжрах юм. Мөн мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулснаар нийгмийн ажилтнууд нэг стандарт, ёс зүйгээр ажиллах, эрх ашгаа хамгаалах нөхцөл бүрдэж салбар хоорондын уялдаа холбоо сайжирна хэмээн хууль санаачлагч онцлов.

Цааш унших
Content image
Бадарч
Хэрлэн

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Нийтлэл

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.