facebook
51-262771
User Image

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.10/ Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцолж байлаа.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулж, төсвийн зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулдаг байсан зохицуулалтыг өөрчилж уул уурхайн орлогын өсөлтийг тухайн жилийн зарлагад шууд тусгах боломж нэмэгдсэн. Үүний үр дүнд байгалийн баялгаас бий болсон түр зуурын өндөр орлогыг богино хугацаанд бүрэн зарцуулж, ирээдүй үеийн хүртэх өгөөжийг бууруулах, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байгаа аж.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох зохицуулалтыг сэргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр уул уурхайн орлого өссөн үед төсвийн зарлага дагаж өсөхгүй байх, эдийн засгийн мөчлөгийн савлагааг бууруулах, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.Мөн энэхүү зохицуулалт нь олон улсын эдийн засгийн онолд "Dutch Disease" буюу байгалийн баялгийн орлогоос үүдэлтэй эдийн засгийн бүтэц алдагдах, уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадвар сулрах, төсвийн хэт тэлэлт бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид шинээр санхүүгийн дарамт учруулахгүй. Харин төсвийн сахилга бат сайжирч, уул уурхайн орлогын үр өгөөжийг илүү оновчтой хуримтлуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн баталгаа бэхжинэ гэж төсөл санаачлагчид үзжээ.Байгалийн баялаг нь зөвхөн өнөөдрийн бус, ирээдүй үеийн өмч тул уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, тогтвортой хөгжлийг дэмжих энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно гэж танилцуулгад дурдсан байлаа.

Цааш унших
Content image
Дашцэрэн
Энхтүвшин

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

Д.Энхтүвшин: Аж ахуй эрхлэхийн тулд татвар, НД-ын өргүй, үл хөдлөх хөрөнгө нь эзэмшлийнх нь байх шаардлагуулын хассан нь зөв

2026.06.121 мин унших
news

ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2026.06.114 мин унших
news

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.06.102 мин унших
news

Д.Энхтүвшин: Шүүхэд гомдол гаргах хугацааг 30 хоног гэж хязгаарлах шаардлага байгаа юу?

2026.06.051 мин унших
news

Д.Энхтүвшин: Шинээр үүсэж буй Багануур,Налайх хотод дүүргийн чиг үүргээс ямар чиг үүрэг шилжих вэ?

2026.06.051 мин унших
news

Д.Энхтүвшин: Карбон зах зээлийн үйл ажиллагаанд хувийн хэвшилд орох боломж байна уу!

2026.06.051 мин унших
news

Д.Энхтүвшин: ОУ-д өртөгт эзэлж байгаа ХАА-н салбарын татаасууд буурч байхад манайд эсрэгээрээ!

2026.06.051 мин унших
news

Д.Энхтүвшин: Агаарын хөлгийнхөө засвар үйлчилгээ, сургалтыг улс бүрэн хариуцдаг бол хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргалаа

2026.06.051 мин унших

Нийтлэл

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.