Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонссон юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудлыг хөндлөө.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй 9 хүн ажиллаж байгаа юм байна. Энэ хүн худалдаалах асуудал Зүүн Өмнөд Азийн орнууд руу орчихсон байна. Мьянмар, Камбож гээд Хууль зүйн сайд энэ дээр бүүр онцгой анхаарах ёстой. Цагдаа дангаараа дийлэхгүй. Эпштэйн гэх дэлхийд муу муухайгаараа жигшигдэж, үзэн ядагдаж байгаа ийм хүний олон мэдээлэл нь албан ёсны эх сурвалжаас ил тод болсон. Харамсалтай нь Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан 2, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэг хүн нэр холбогдсон асуудал өнөөдөр АНУ-ын албан ёсны веб сайт дээр ил тод мэдээлэл гарлаа. Эйфштейнтэй холбоотой 3,5 сая хуудас материал ил тод болсон. Цаашаа шүүлт үргэлжилж байгаа.
Эпштейн гэдэг хүн 3 чиглэлээр өнөөдөр дэлхийд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. 1 дүгээрт, бэлгийн мөлжлөг буюу бага насны хүүхдийн хүчирхийлэгч. 2-т мөнгө угаагч, санхүүгийн гэмт хэрэгтэн. 3-д бол улс орны эрх бүхий албан тушаалтад улс төрийн нөлөөлөл лобби үзүүлдэг. Улс орнууд үүнд нэр холбогдсон хүмүүст хариуцлага ногдуулж байна. Жишээлбэл Английн хунтайж Эндрю гэдэг хүн бүх хэргэм зэрмээ хураалгаад, бараг Английн иргэд нь улсаасаа хөөх талын асуудлыг ярьж байна.

Олон удирдах албан тушаалтнууд өнөөдөр тухайн улсынхаа хууль хяналтын байгууллагадаа шалгагдаад явж байгаа. Ц.Элбэгдоржийг төлөөлж Пүрэвсүрэн гэдэг хүн олон улсын захидал харилцааг нь Жеффри Эфштейн гэдэг хүнтэй бичсэн байгаа. Энэ ил тод болсон. Жишээ нь Ньюйоркт уулзахдаа нэг сюрпризтэй ирнэ. Тэр нь Монгол охин байна гэж байгаа юм. Тэгтэл нөгөөх нь хариу ямар сайхан мэдээ вэ удахгүй уулзацгаая гэсэн хариу ирсэн. Мэйл нь ил тод байна. Энэ охин өнөөдөр хаана байна вэ?