facebooktwitter
51-262756
User Image

Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы (2026.10.05)-ийн нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хороо хуралдаж дуусах хугацаанд завсарлаад, үргэлжлэн хуралдав.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уншиж танилцууллаа.Тус Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт, зарчмын зөрөөтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн буцаасан юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаас буцаасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулжээ.Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж, Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн талаарх Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Цааш унших
Content image
Отгон
Саранчулуун

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Соёл, спорт, залуучуудын дэд хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • МАН-ын жагсаалт
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.10.27•1 мин унших
news

О.Саранчулуун: Орон сууц хүн бүрд аюулгүй, хүртээмжтэй байх ёстой!

2026.10.23•1 мин унших
news

О.Саранчулуун: Төрийн мөнгөөр барьж буй сургууль, эмнэлгийг ашиглалтад хүлээн авахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх ёстой

2026.10.23•3 мин унших
news

YPG хөтөлбөрийн менторуудаа Төрийн ордон хүлээн авч уулзлаа

2026.10.23•1 мин унших
news

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

2026.10.23•1 мин унших
news

Шатахууны хүртээмжийг сайжруулах талаар салбарын сайдад хүсэлт хүргүүллээ

2026.10.23•1 мин унших
news

Монгол Улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй бизнес эрхлэлтийг дэмжих талаар хэлэлцэж байна

2026.10.23•1 мин унших
news

О.Саранчулуун: Харааны бэрхшээлтэй 1-р ангийн хүүхдүүдийн 5000 ширхэг сурах бичиг хэвлэгдчихсэн үү!

2026.10.22•2 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.