
УИХ-ын чуулганы /2026.05.07/-ны өдрийн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан хуулийн төслийг танилцууллаа. Тус ажлын хэсэг 18 удаа хуралдаж, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлт, Эрүүл мэндийн яам болон Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр ярилцаж зарчмын зөрүүтэй нийт 62 саналын томьёоллыг бэлтгэжээ.Эдгээр зарчмын зөрүүтэй саналуудад нэр томьёо, тодорхойлолтын үг хэллэгийг энгийн хялбар, ойлгомжтой, салаа утгагүй байдлаар илүү нарийвчлан томьёолж, зарим нэр томьёоны тайлбарыг тодорхойлолтод нэмж тусгах, хуулийн үйлчлэх хүрээг шинээр тодорхойлж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэнд, амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж үйлчилгээг үзүүлдэг байх зохицуулалтыг нэмэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нэмэгдэж байгаа энэ үед хүний эрүүл мэнд, амь насыг аврахад нэн шаардлагатай цус, цусны бүрэлдэхүүний нөөцийн бэлэн байдлыг хангаж, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхтэй холбоотой заалтыг илүү тодорхой болгох, цус сэлбэлт, судлалын салбарын ажилтнуудад ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох, мөн цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргийг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн тогтоолоор баталгаажуулсан зарчмуудыг хуулийн төсөлд мөрдлөг болгох, удирдлагын тогтолцоо, төрийн болон төрийн бус, эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүргийг нарийвчлан тодорхойлсон зохицуулалтуудыг тусгасан байна.
Цааш унших
2026.05.07

2026.05.06

2026.04.13

2026.04.07

2026.03.18

2026.03.17









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.