
Инновац болон мэдээллийн технологийн үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болж байна. Тиймээс ч IT-ийг монголчуудын дэлхийд хил хязгааргүйгээр гарах боломж гэдэг. Гэсэн ч бодит байдалд хууль нь байгаа ч ажиллахгүй байна! Тухайлбал, 2024 онд батлагдсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь Монгол Улс энэ салбарын стратегийн ач холбогдлыг зөв харсны илрэл. Гэвч 2026 он гарсан ч бодит эдийн засгийн үр дүн хараахан алга байна. Иймд Мэдээллийн технологийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь чухал байгаа юм. Энэ хүрээнд 2024 онд батлагдсан уг хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор тулгамдсан асуудлуудыг сонсож, гарц шийдэл олох зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Золжаргал санаачлан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.Хэлэлцүүлгээс: Хууль батлагдсан ч хэрэгжилт удаашралтайВиртуал бүсийн журам хэрэгжиж эхэлсэн ч бодит дэмжлэг бизнесүүдэд хүрэхгүй байна Санхүүжилтийн эх үүсвэрийг хуульчилсан атлаа хуваарилалтын механизм тодорхойгүй хэвээр Яам, агентлагуудын уялдаа сул, хариуцлага тодорхой биш байнаВиртуал бүсэд өнөөдрийн байдлаар 26 компани бүртгүүлсэн нь эхний алхам боловч энэ тоо нь салбарын бодит хэмжээ, хууль батлах үед тавьсан зорилготой харьцуулахад хангалттай үзүүлэлт биш.УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: "IT дэмжих хуульд зааснаар НДШ нөхөн олгох, грант, дэмжлэг олгох зохицуулалтууд бий. Ажиллахгүй байна. Засгийн газарт хүсэл зорилго нь алга. Энэ хуулиа хэрэгжүүлэхгүй бол залуучууд гадагш яваад дууслаа, үлдсэн нь улсын төсөвт найдсан үхмэл IT салбар болох нь. Намайг байнгын хороо ахалж байхад бид үүн дээр анхааръя гэж ажлын хэсэг байгуулсан. Одоо байнгын хороо байхгүй болчихлоо гээд сарниулахгүй! гишүүд нь байна, эхэлсэн юмыг дуусгах ёстой. Дүгнэлт саналаа гаргаад ажлаа хаахгүй бол дундаас нь бүтэц эвдэрлээ. Миний үүрэг дууслаа гээд орхиж болохгүй. Ер нь чиглэлийн байнгын хороодыг яах гэж татан буулгасан юм гэдэг асуудал бий. Сэргээн байгуулах асуудлыг Ч.Анар тэргүүтэй гишүүд тавьж, үүнд энэ салбараа манлайлж явж ирсэн УИХ-ын дарга анхааралдаа авсан гэж ойлгосон. Найдаж байгаа" гэв.
Цааш унших
2026.03.19

2026.03.19

2026.03.19

2026.03.18

2026.03.13

2026.03.13








