Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Төсвийг том агуулгаар нь дэмжиж байгаа. Ялангуяа боловсролын салбарт хөрөнгө оруулалт маш сайн нэмэгдсэнд талархалтай байна. Нийт төсөвт өртөг 3 их наяд, санхүүжих дүн нь 1,4 их наяд байгаа нь сайн зүйл байна. Төсөв бодлогын толь байдаг. Боловсролын салбарын бодлого төсвөөр дамжиж тусаж байх ёстой. Бид төсвөө нэмж чадсан юм чинь бодлого байгаа онож очих нь уу? Бид хүртээмжийг дээшлүүлэх, багшийн хомсдолыг арилгах, тоног төхөөрөмжийг сайжруулах олон улсын хөтөлбөртэй сургууль, цахим шилжилт гэх мэт бодлогыг нь бид дэвшүүлсэн. Үүн дээр санал нэг байгаа. Би бодлогын хороо ахалж байгаа. Сайдад санал асуулга хүргүүлж ярьж байгаа.
Нэгт, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. 40-өөс дээш хүүхэдтэй бүлэгт яг хэдэн хүүхэд байна вэ гэж Лука гишүүн танаас асуулаа. Та хариулсангүй. 35-аас дээш хүүхэдтэй хүүхэд 340 мянган хүүхэд байгаа. Энэ нь нийт төрийн сургуульд сурч байгаа хүүхдийн 50% нь. 50% нь даац хэтэрсэн сургуульд сурч байна. Гэхдээ энэ ачааллынх нь 80% нь нийслэлд байна. Шинээр 93, үргэлжлэх 263 гээд нийт 356 төсөл арга хэмжээ байна. Тэгэхдээ энэ төсөл арга хэмжээний маань 80% нь орон нутаг руу чиглэсэн байна. Гэтэл ачаалал ихтэй байгаа нийслэлд эсрэгээр төсөвлөгджээ. Ажлын хэсэг өмнө нь ахалж байгаа Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй холбоотой 108 сургууль, 95 цэцэрлэг зайлшгүй барих шаардлагатай. Ингэж гэмээ нь 40-өөс доош нэг анги дахь хүүхдийг барих юм. Даац нь хэтэрчихсэн байгаа олох ёстой гээд байршил, газар орон нутаг, дүүргээр нь буюу аль дүүрэгт, аль аймагт барих юм бэ гэдгийг нь заасан байсан. Тэгэхээр энэ асуудал энэ төсөвт тусаж байгаа юу?
Хоёрт, багшийн тоон болон чанарын хомсдолыг асууя . Өнгөрсөн жил яг хэдэн багш дутуу байв? Та боловсролын салбар багш нарын хомсдолд ороогүй гэж яриад байгаа. Хэдэн багш дутуу байна вэ? Багшийг зөвхөн тоон хомсдол төдийгүй чанарын хомсдолыг арилгах тал дээр төсөвт хэдэн төгрөг тусгасан бэ? Өөрөөр хэлбэл багш нарыг багш мэргэжил сонгох, багшийнхаа мэргэжилд буцаж ирж ажиллахад хэдэн төгрөг энэ төсөвт тусаад байна вэ?
Гуравт, тоног төхөөрөмжийн асуудал ярьж байна. Бид эрэмбэлж явах ёстой. 75 тэрбум Зулпхар гишүүн сая хэллээ. Үүний задаргааг авмаар байна.