#Коммент1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Коммент1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Боловсролын яамнаас гаргасан статистик мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар Монгол Улсад 3,840 багш дутагдалтай байна.
Энэ нь боловсролын салбараас гадна нийгэм, эдийн засагт урт хугацааны сөрөг үр дагаврууд буюу боловсролын чанар муудах, багш нарын ажлын ачаалал хэтрэх, боловсролын тэгш бус байдал гүнзгийрэх асуудлыг үүсгэдэг.
Салбарын нэн тэргүүний шийдвэрлэх асуудал мөнөөсөө мөн. Иймд багшийн хомсдлыг арилгахын тулд төсөвт бодит төлөвлөлт хийх зайлшгүй шаардлагатайг онцлоод УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 2027 оны төсвийн төөлд дараах зарчмын зөрөөтэй 2 саналыг гаргаад байна.
Цалинтай тэтгэлэгт хөтөлбөр: ЭЕШ-д өндөр оноо авсан оюутнуудыг багшийн мэргэжлээр суралцахад нь цалинтай тэтгэлэг олгож, төгссөнийх нь дараа төрөлх сургуульд нь буцаан ажиллуулах.
Гадаадад багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх: Япон, Солонгос, Хятад улсын багш бэлтгэдэг сургуулиудтай уулзаж ярилцсан туршлагадаа үндэслэн багш нарыг гадаадад магистрт сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлэх.
Эдгээрт нийт 2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай болохыг Ж.Галбадрах гишүүн тодотгов.
Одоогийн байдлаар дээрх 2 санал Ажлын хэсэг дээр яригдаж буй. Ирэх 7 хоногт салбарын тэргүүлэх асуудлуудыг хэлэлцүүлэх үеэр мөн онцолж санал солилцохоор төлөвлөж байна.
