facebook
51-262716
User Image

УИХ-ын гишүүд АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар нар АНУ-д ажиллах үеэрээ Вашингтон ДиСи хот орчимд оршин суугаа Монгол иргэдтэй 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны байранд уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын улс төрийн тогтолцоо, чөлөөт эдийн засаг, татварын орчин болон боловсролын тогтолцоог сайжруулах, хилийн чанадад оршин суугаа иргэдийн сонгуульд саналаа өгөх тогтолцоог боловсронгуй болгох, хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулиудын үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтад ирсэн иргэд Монгол Улсын хууль эрх зүйн орчин, боловсролын тогтолцоог сайжруулах, Монгол хэл, соёлын дархлааг хамгаалах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулиудын үйл ажиллагааг дэмжих зэрэг сэдвийн хүрээнд асуулт асууж, санал бодлоо илэрхийлэв.

Цааш унших

Видео

Content image
Амгаланбаатар
Ганбаатар

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Ардчилсан Нам