facebook
User Image

МАН-ЫН БҮЛЭГ: Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар1.Монгол Улсын 2026 оны төсөв2.Ажлын хэсэг байгуулах тухай3.Бүлгийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай 4.Бусад асуудлыг хэлэлцэж байна.  МАН-ын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын  хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа.  Уг ажлын хэсэг нь  сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргах үүрэг бүхий байнгын ажиллагаатай байх юм. Ажлын хэсэгт тойрог, бүсийн төлөөллийг өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөсөн байна. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ дахь МАН-ын  бүлгийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Яг одоо 2026 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.

Цааш унших
Content image
Даваасамбуу
Ганмаа

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Өргөдлийн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

Д.Ганмаа: Эмч ажилтнуудын цалинг 10-15 хувиар нэмэхэд гар дээр 150-190 мянган төгрөг л нэмэгдэж ирнэ. Тиймээс ТЕЗ нарын зардлын 2 хувийг хасах замаар эмч нарын цалинг 3-3.5 саяд хүргэх нь зөв

2025.10.246 мин унших
news

Д.Ганмаа: 2026 онд шинэ барилга байгууламж эхлүүлэхгүй байхад л 421 тэрбум төгрөг хэмнэж чадна

2025.10.231 мин унших
news

ӨБХ: Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас 2 хувийг танаж, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх саналыг дэмжлээ

2025.10.232 мин унших
news

Д.Ганмаа: Нийт тэтгэврийн ахмадын хэдэн хувь нь зээлтэй байна вэ!

2025.10.212 мин унших
news

Д.Ганмаа: Эрүүл мэндийн салбарыг ойлгож, мэдээд ярьдаг, бодлого зохицуулдаг салбарын сайдтай байхыг хүсэж байна!

2025.10.172 мин унших
news

Д.Ганмаа: Хүнстэй холбоотой хуулиудын хэрэгжилт бага байдаг бол Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар сайжрах уу?

2025.10.022 мин унших
news

Д.Ганмаа: Гишүүдээс ил гарч дугарч, зөвлөгөө өгч, сэтгэлийн дэм өгсөнд маш их баярлалаа

2025.10.014 мин унших
news

ХХНББХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулав

2025.10.012 мин унших
news

Д.Ганмаа: Эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэх асуудлыг хөндөхөд Ж.Чинбүрэн сайд “Аятайхан байгаарай” гэж сүрдүүлсэн

2025.09.301 мин унших
news

Д.Ганмаа: Хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг хэрхэн эрэмбэлдэг юм бэ?

2025.09.302 мин унших
news

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн 2025 оны xаврын чуулганы ажлын тайлан

2025.09.291 мин унших
news

Д.Ганмаа: Мах аваад идье гэхээр тариатай, ааруул авъя гэхээр дааврын бодистой. Үүнд зохицуулалт нэн шаардлагатай

2025.09.243 мин унших