
УИХ-ын гишүүн Х.Жангабыл Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Төсвийн тодотголын хүрээнд иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах чухал шийдвэрүүдийг тусгалаа.Ахмад настнуудад суурь тэтгэвэр олгохоор шийдвэрлэлээ.2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан суурь тэтгэврийн олголтыг урагшлуулан 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлүүлэхээр боллоо. Ингэснээр нийт 435 мянган ахмад настны тэтгэвэр сар бүрийн 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 1,188,800 төгрөгт хүрнэ.Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлнэ.Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг бууруулж, цалин хөлсний түвшнийг жигдрүүлэх арга хэмжээг 11 дүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар, соёл, спорт, цаг уур болон төрийн үйлчилгээний бусад салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тусгалаа.Эрчим хүчний үнийн өсөлтөөс иргэдийг хамгаална.Импортын цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэх санхүүгийн дарамтыг айл өрхүүдэд шилжүүлэхгүй байх зорилгоор улсын төсвөөс татаас олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр цахилгаан, дулааны тарифыг нэмэгдүүлэхгүйгээр эрчим хүчний станцуудын их засвар, шинэчлэлийг хэрэгжүүлж, хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангахад анхаарна.Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлана.Мах, гурил, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс сэргийлэх зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.“Гэрт ойрхон сургууль – Хамгийн сайн сургууль” зорилтыг дэмжинэ.Хүүхэд бүр чанартай боловсролыг тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгалаа. Энэ хүрээнд нийслэлийн сургуулийн ачаалал өндөртэй бүсүүдэд сургалтын зориулалттай барилга түрээслэх, анги танхимыг шинээр тохижуулах замаар суралцах орчин, нөхцөлийг сайжруулна.
Цааш унших
2026.10.19

2026.10.16
2026.10.08

2026.10.02

2026.10.02

2026.09.09








Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.