facebook
51-262723
User Image

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар өнөөдөр /2026.09.11/ Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.Эрдэс баялаг, ус, ой, амьтан, ургамлын нөөц ашиглалттай холбоотой мэдээлэл, тайланг нэгтгэн, ил тод болгох шаардлагатай байгаа тул байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн цахим портал, тайлагналын журам, олон талт хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд уг төслийг чиглүүлэн боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэв.Мөн тэрбээр, байгалийн нөөцийг ашиглахад иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилготой энэхүү анхдагч хуулийн төслийг дагалдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай зэрэг нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан гэв.Төсөл дэх зохицуулалтын хүрээнд мэдээлэл, тайлан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй үнэн зөв, бүрэн, харилцан уялдаатай, нэгдмэл байх, нөгөөтээгүүр, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй байх зарчмыг тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцолж байлаа.Таван бүлэг, 22 зүйлтэй уг хуулийн төслийн гол шинэчлэл нь байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн портал нь тайлан, мэдээллийг цахимаар хүлээн авах, бүртгэх, хадгалах, боловсруулах, шалгах, нийтлэх, мэдээлэл солилцох зориулалттай цахим систем байх зохицуулалтыг тусгасанд оршиж байгаа аж. Ингэхдээ портал нь байгалийн нөөцийн, зөвшөөрлийн, шилэн дансны, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, татварын болон бусад холбогдох мэдээллийн сантай холбогдож, нэг цонхоор мэдээлэл хүлээн авах, цахим хэлбэрээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.Мөн төсөлд мэдээллийн нууц, гэрээний ил тод байдлыг тусгайлан зохицуулжээ. Байгалийн нөөц ашиглалтын улмаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, бохирдол, доройтол, осол, нөхөн сэргээлт, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого, төрийн болон орон нутгийн өмчит этгээдэд төлсөн төлбөр, ногдол ашиг, хандив, тусламж, дэмжлэгийн мэдээллийг байгууллагын нууцад хамааруулахгүй байхаар тусгажээ. Улмаар гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн порталд бүтнээр нь ил тод байршуулах юм байна.Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, гэрээ, зөвшөөрөл, төлбөр, татвар, орлого, эцсийн өмчлөгч, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт, орон нутгийн гэрээ, хандив, дэмжлэгийн мэдээлэл харилцан уялдаатай, олон нийтэд хүртээмжтэй болно.Ингэснээр иргэний мэдэх эрх, олон нийтийн хяналт, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, сайн засаглал, байгаль орчны хариуцлагын итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах аж.

Цааш унших

Санаачилсан хууль

12

Бие даасан хууль (Уянга 2026,09)

ӨРГӨН БАРЬСАН:2026-09-10

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Тэмүүлэн 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-10

Төсвийн тогтвортой байдлын тухай

Бие даасан хууль (Цогтгэрэл)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-04

Эдийн засгийн эрх чөлөөний тухай

Нэмэлт өөрчлөлт (2025-шинэ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-19

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Хийдэл арилгах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-08

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Бие даасан хууль (хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ хийх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-04

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-25

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Ойн баяр наадмыг хамтатгах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-23

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (Байнгын хороодыг нэгтгэж, гишүүдийн тоог нэмэх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-19

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Тэмүүжин 2025,06)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-12

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (ийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-30

Эрүүгийн хууль

Content image
Батбаяр
Жаргалан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Ардчилсан Нам

шинэ мэдээ

news

Б.Жаргалан: МАН өнгөрсөн намар намын даргынхаа сонгуулийн төлөө орондоо орох завгүй тэмцэлдэж байсан

2026.09.211 мин унших
news

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.09.142 мин унших
news

Засгийн газар инфляцыг улам өдөөх төсвийн тодотголыг оруулж ирлээ гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзэж байна

2026.09.111 мин унших
news

АН-ын бүлгээс 2026 оны төсөвт тодотгол хийж, ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцүүлэх шаардлага тавьсны дагуу УИХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна

2026.09.101 мин унших
news

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2026.09.092 мин унших
news

АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2026.09.084 мин унших
news

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

2026.09.084 мин унших
news

Б.Жаргалан: Төсөв нэмэх замаар урсгал зардал нэмэгдэхэд инфляцын давлагаа нэмэгдэнэ

2026.09.071 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.