facebook
51-261503
User Image

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ

Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэл нь байгалийн болон уур амьсгалаас хамааралтай өндөр эрсдэлтэй салбар. Эдгээр эрсдэл нь тариаланчдын ургац, орлогоос гадна улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Иймд байгалийн эрсдэлээс учирсан хохирлыг гарсны дараа үнэлж, нөхөн төлөхөөс илүүтэй эрсдэлийг урьдчилан тооцож, даатгал болон давхар даатгалын механизмаар хуваарилах тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Сүхбаатарын Эрдэнэболд, Оюунсайханы Алтангэрэл, Далайн Батбаяр, Жадамбын Бат-Эрдэнэ, Баярмагнайн Баярбаатар, Сонгобайн Замира, Лхагвын Мөнхбаатар, Салдангийн Одонтуяа, Пүрэвжавын Сайнзориг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Цэвэгдоржийн Туваан, Буяагийн Тулга, Доржсүрэнгийн Үүрийнтуяа, Бадарчийн Хэрлэн, Дамдины Цогтбаатар, Жудагийн Баярмаа, Пүрэвбаатарын Мөнхтулга, Баатаржавын Мөнхсоёл, Саруулсайханы Цэнгүүн нарын гишүүд Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.Хуулийн төслийн гол шинэчлэл нь тариалангийн талбай бүрд учирсан бодит хохирлыг заавал газар дээр нь очиж үнэлэхийн оронд хур тунадас, ган, температур, хөрсний чийг, таримлын өсөлт, ургац зэрэг урьдчилан тогтоосон, хэмжигдэхүйц индексийн үзүүлэлтэд үндэслэн даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийг тодорхойлох тогтолцоог нэвтрүүлэхэд оршино.Индекс тооцоход цаг уурын албан ёсны мэдээлэл, ургацын статистик, зайнаас тандан судлал, хиймэл дагуул болон шаардлага хангасан мэдрэгч төхөөрөмжийн мэдээллийг ашиглах боломжтой байхаар тусгажээ. Ингэснээр хохирлын үнэлгээний хугацаа, зардлыг бууруулж, нөхөн төлбөрийг илүү шуурхай, ил тод олгох, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.Тариалангийн индексжүүлсэн даатгал нь сайн дурын байх бөгөөд даатгуулагчид индексийн утга, нөхөн төлбөр тооцох аргачлал, нөхөн төлбөр олгогдох болон олгогдохгүй нөхцөлийг урьдчилан ойлгомжтой мэдээлэхээр хуульчилж байна. Даатгалын тохиолдол албан ёсоор тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөрийг шуурхай олгохоор төсөлд тусгасан.Мөн эрсдэлийг тариаланч, даатгагч, хамтын эрсдэлийн сан болон давхар даатгалын тогтолцооны хооронд шатлан хуваарилна. Ингэхдээ шинээр сан, институци байгуулахгүй, Малын индексжүүлсэн даатгалын хүрээнд нэгэнт бий болсон хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын тогтолцоог тариалангийн салбарын онцлогт нийцүүлэн ашиглана. Төрөөс тухайн жилийн батлагдсан төсөв, төсвийн боломжид багтаан даатгалын хураамжид тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой байхаар тусгасан.Хуулийг эхний ээлжид өгөгдөл, эрсдэлийн үнэлгээний бэлэн байдал хангагдсан аймаг, сум, таримлын төрлөөр туршилтын журмаар хэрэгжүүлж, үр дүнд үндэслэн үе шаттай өргөжүүлнэ.Хуулийн төсөл батлагдсанаар тариаланчдын санхүүгийн эрсдэлийг бууруулах, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, даатгалын зах зээлийг хөгжүүлэх, улмаар Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлын тогтвортой байдлыг бэхжүүлэх эрх зүйн шинэ боломж бүрдэнэ.

Цааш унших
Content image
Лхагвасүрэн
Соронзонболд

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

шинэ мэдээ

news

ТАНИЛЦ: 2027 онд Дорнод аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтууд

2026.10.30•2 мин унших
news

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ

2026.10.26•2 мин унших
news

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн төсөл өргөн мэдүүллээ

2026.10.15•3 мин унших
news

Хэнтий, Дорнод аймгуудад ажиллалаа

2026.10.13•1 мин унших
news

Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026.10.13•1 мин унших
news

Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна

2026.10.11•1 мин унших
news

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

2026.10.01•2 мин унших
news

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

2026.09.24•2 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.