facebook
51-262213
User Image

Монголын төр өнгөрсөн үеийн алдаагаа засаж, 1 нас хүрээгүй үрээ алдаж, одонгоо авч чадаагүй 27,000 гаруй ээжид ОДОНГ нь олгоно

Эх хүн аминаасаа амь ургуулж үрээ төрүүлдэг. Арван сар хэвлийдээ үрээ тээж төрүүлдэг эх хүний алдар ямар нэгэн цаг хугацаа, ямар нэгэн өөр хэмжүүрээр хэмжигдэх ёсгүй! Хүний амьдралд зовлон жаргал, баяр гуниг ээлжилдэг хорвоо. Хэвлийдээ тээж төрүүлсэн үр нь эндэх, ой ч хүрэлгүй орчлонгоос буцаж насан туршдаа шаналж, цөхөрч харуусаж яваа ээжүүд цөөнгүй бий. Эх хүн үрээ 1 нас хүрсэн, хүрээгүйгээр нь ялгаж хайрладаггүй шиг, төр ээжүүдээ ялгаварлаж яавч болохгүй. Иймд Монголын төр өнгөрсөн үеийн алдаагаа засаж, 1 нас хүрээгүй үрээ алдаж, одонгоо авч чадаагүй мянга мянган ээжүүддээ мэхийн ёслох учиртай. Иймд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд онцгой анхаарал хандуулна гэж УИХ-ын дарга С.Бямбацогт онцолсон. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын гишүүд хүүхэд нь 1 нас хүрээгүй нас барсан, мөн бага хүүхэд нь 1 нас хүрээгүй бол эхийг нь урамшуулалд хамруулдаггүй хуулийг өөрчлөх хуулийн төслийг 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Одоо мөрдөж байгаа Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь 1 ба түүнээс дээш настай байсан байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа. Энэ нь хүний эрхийн зөрчил үүсгэж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн тул засах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн юм.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орвол 27,000 гаруй эх шинээр одон авнаМонгол Улсад жил бүр дунджаар 75,000–80,000 хүүхэд шинээр мэндэлдэгНийт төрөлтийн 3-4 орчим хувьд хүүхэд 1 нас хүрэхээс өмнө нас барж, мөн тооны ээжүүд эхийн алдар одон болон одонгийн урамшуулалд хамрагдаж чаддаггүй Энэ нь ойролцоогоор жилд 2,500-3,000 эх хуулийн хязгаарлалтын улмаас тэгш эрх эдлэх боломжоо алдаж байгаа үзүүлэлт юм Хууль батлагдсанаар өмнө нь урамшуулал авч чадаагүй 27,000 гаруй эхийн хувьд дахин судлагдаж, урамшуулалд хамрагдах боломж бүрдэнэХуулийн төсөлд:“Бага хүүхэд нь 1 нас хүрсэн”, “Нас барсан хүүхэд нь 1 ба түүнээс дээш настай” гэсэн хязгаарлалтыг хасахаар тусгав. Өөрөөр хэлбэл, хүүхэд нь нэг нас хүрэхээс өмнө эндсэн тохиолдолд тухайн эхийг урамшууллаас хасдаг зохицуулалтыг өөрчилнө.Мөн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгээс: “Тэр үед 3 хүртэлх насанд” гэсэн нөхцөлийг хасч өөрчиллөө.Түүнчлэн тэрбээр Улсын Их Хурлын эмэгтэй гишүүний хувьд гэр бүлийн хөгжлийг дэмжих, эх, хүүхдийн нийгмийн баталгааг бэхжүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих, хүн амын өсөлтийг бодлогоор дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн санаачилга, хууль тогтоомжийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээндээ Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийг бодлогын түвшинд дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго бүхий “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг”-ийг байгууллаа. Уг бүлгийг дэмжиж 58 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд гэр бүлийн, хөгжил, хамгаалал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллах юм.

Цааш унших
Content image
Доржсүрэн
Үүрийнтуяа

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Булган, Орхон, Хөвсгөл

шинэ мэдээ

news

Д.Үүрийнтуяа: Магадлалыг дахин магадлах нөхцөл үүссэн нь тогтолцооны асуудал уу!

2026.06.172 мин унших
news

Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 63, иргэдийн төлөөлөл 43, нийт 106 хүн оролцлоо

2026.06.1713 мин унших
news

МАН-ЫН БҮЛЭГ: Нийгмийн даатгалын хуулийг уих-ын хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжив

2026.06.162 мин унших
news

Олон улсын эмэгтэй уурхайчдын өдрийн мэнд хүргэе

2026.06.151 мин унших
news

"Ярилцъя" нэвтэрүүлгээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа оролцлоо

2026.06.131 мин унших
news

ФОТО: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-ын ахмадууд Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2026.06.111 мин унших
news

Монгол, Японы парламентын эмэгтэй гишүүдийн нетворкинг арга хэмжээ зохион байгуулагдав

2026.06.051 мин унших
news

СДМЭХ-Ны төлөөлөгчид бБНСУ-ын үндэсний ассамблейн эмэгтэйчүүдийн хорооны даргатай уулзлаа

2026.06.052 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.