User Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэр бүхий ажилтнуудыг төрийн дээд цол, одон медалиар шагналаа

“Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад үр бүтээлтэй ажиллаж, төмөр замын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар салбарын удирдах албан тушаалтан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэр бүхий ажилтнуудыг төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор:Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бямба-Юугийн Артур;Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгаа, зураг төслийн төвийн төслийн нэгжийн удирдагч Лувсанпэрэнлэйн Идэрбат;Хөдөлмөрийн хүндэт медалиар:“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын аж ахуйн хэлтсийн хүнд машин механизмын оператор Шоовдорын Зоригт нар тус тус шагнагдлаа.Төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан та бүхэндээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Цааш унших
Content image
Отгонсүрэн
Батчулуун

Засгийн газар
  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.