Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан "ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ"-ийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Налайх төв-тэй хамтран "Нээлттэй хаалганы өдөр"-ийг дүүргийн Уурхайчдын соёлын ордны талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгийг нээж Налайх дүүргийн Засаг дарга, Д.Наянбаяр үг хэлсэн юм.
Өдөрлөгийн хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хэмжээнд ашиглагддаг багаж зэвсэглэмж, техник тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг танилцуулж, ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж ажиллалаа.
Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад гал түймрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.










