Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан "ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ"-ийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Налайх төв-тэй хамтран тус дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрийн эрсдэл бүхий айл өрхүүдээр галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Уг үзлэгээр тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 15 дугаар гудамжинд байрлах 1 өрхийг сонгон цахилгааны утсыг шинэчлэх ажлыг зохион байгуулж, иргэнд хүлээлгэн өглөө.