Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/101 "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай" захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ногоон бүсийн эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байна.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд "Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газар", "Гандан ам", "Налайхын гол", "Тайж хайрхан" зэрэг чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ногоон бүсийн эргүүл, хяналт шалгалтын зохион байгуулж, заавар зөвлөмжийг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчихдоо гал түймрийн аюулгүй байдлыг хангаж:
-Ил задгай гал түлэхгүй байх,
-Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
-Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
-Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
-Машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.



