89322101
User Image

Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулагдаж байна

Налайх дүүргийн 3 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Б /50 настай, эрэгтэй/ нь 2026 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 00 минут орчмын үед гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх дуудлагыг 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ар гэрийн зүгээс Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст 19 цаг 46 минутад ирүүлсэн байна.Тус дуудлага, мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, ард иргэдийн хамтарсан эрлийн баг 7 хэсэгт хуваагдаж алга болсон гэх хаягаас чанх урагшаа Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городок чиглэл болон тоосгоны үйлдвэр, уурхайн хэсгээр эрлийн ажиллагааг 20 цаг 20 минутад эхлүүлэн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Цааш унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.