
Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, С.Туваан, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нарын гишүүд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ үндэсний үйлдвэрлэгч “Дархан нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн явц болон бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлийн талаар мэдээлэл авлаа.“Дархан нэхий” ХК нь 1972 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монголын арьс ширний салбарын ууган, тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг бөгөөд хонины нэхий, ямааны арьс, үхрийн шир зэрэг түүхий эдийг боловсруулан нэхий болон савхин хувцас, гутал, арьсан бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Уулзалтын үеэр үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанар стандарт, зах зээл болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын талаар санал солилцлоо.УИХ-ын гишүүдийн зүгээс Монгол Улсын мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ажлын байр нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх нь үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтойг онцоллоо.Цаашид үйлдвэрлэлийн салбарын тулгамдсан асуудлыг бодлого, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа гишүүд илэрхийллээ.
Цааш унших
2026.08.12

2025.07.29

2025.07.10

2025.06.17

2025.06.12

2025.06.06









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.